Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр С.Зоригийг хөнөөгөөгүй нь тогтоогдвол юу болох вэ?!
УИХ-ын гишүүд 2019 оны гуравдугаар сард “маш нууц”-ын зэрэгтэй аймаар бичлэг үзсэн. Тэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн бичлэг байв.
Тэднийг Төв аймаг дахь Цагдан хорих ангийн тусгайлан бэлдсэн өрөөнд 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан нь бичлэгт үлдсэн байжээ. Үүнээс хэд хоногийн дараа сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагынханд үзүүлсэн.
Дараа нь 2019 оны зургадугаар сарын 4-нд МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны гишүүд оролцохдоо уг бичлэгийн тодорхой хэсгийг эфирээр цацсан. Ийнхүү эрүүдэн шүүлгэж, тамлуулж байсан бичлэг нь ил болох үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээр эцэслэн буруутгагдаад яг жил хагас болж байв.
Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны наймдугаар сарын 4-ний шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ, бас Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцсэн.
Шүүхийн мэдээлэлд “...Тэднийг анхан болон давж заалдах шатны шүүх бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг санаатай хөнөөсөн, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын дөрвөн хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт тус бүр 25 жил хорих ял, Т.Чимгээд 24 жил хорих ял оногдуулжээ. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. ...Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэсэн байдаг.
Харин энэ бичлэг ил болсноор тэдний хэргийг дахин авч үзэх нөхцөл, үндэс бий болсон. Хууль хяналтын байгууллагынханд “бусдыг эрүүдэн шүүсэн” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэднийг шүүх ажиллагаа хагас жил орчим үргэлжилж, хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 31-нд Дээд шүүхээс гэм буруутайг баталж, хорих ял оноосон шийдвэр гаргасан.
Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу хаалттай хянан хэлэлцсэн байдаг. Шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад 1.6 жил хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр нэг жил хорих ял, О.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан юм.
Ингээд С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг задарсан. НПГ-аас уг хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг Дээд шүүхэд гаргасан. Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, уг дүгнэлтийг хүлээж аваад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргасан. Түүнээс хойш тэдэнд холбогдох хэргийг шалгаж байгаа юм.
Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусжээ. “...Мөрдөн шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг уг хэрэгт буруугүй нь тогтоогдсон” гэж үзсэн байна. Тиймээс тун удахгүй НПГ-аас уг тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарах бололтой. Тэгэхээр прокурорын ийм тогтоол гарсны дараа юу болох вэ, ямар үр дагавар гарах вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Ямартай ч олон улсын анхаарлыг татсан Монгол дахь хүний эрхийн зөрчлийн маш том кэйс болно. Түүнчлэн дотоодод ч улс төр, хууль хяналтынхантай холбоотой үйл явдлууд өрнөхийг үгүйсгэхгүй.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Thank you For your hard work over the years! For this, we give you the opportunity. https://google.c [45.67.99.9] 2023-09-21 09:36:40
Thank you For your hard work over the years! For this, we give you the opportunity. https://google.com#1234567890 For more information, see the instructions. skfhjvkjsdjsrbhvbsrfhkis
Thank you For your hard work over the years! For this, we give you the opportunity. https://google.c [212.30.33.58] 2023-09-10 01:45:17
Thank you For your hard work over the years! For this, we give you the opportunity. https://google.com#1234567890 For more information, see the instructions. skfhjvkjsdjsrbhvbsrfhkis
От 25 000 рублей с САЙТА и РЕКЛАМНОЙ КАМПАНИИ. Подробнее по ссылке: https://google.com 4536501 [85.203.47.24] 2023-08-28 23:07:57
От 25 000 рублей с САЙТА и РЕКЛАМНОЙ КАМПАНИИ. Подробнее по ссылке: https://google.com
От 25 000 рублей с САЙТА и РЕКЛАМНОЙ КАМПАНИИ. Подробнее по ссылке: https://google.com 6034416 [45.13.191.35] 2023-08-28 19:54:40
От 25 000 рублей с САЙТА и РЕКЛАМНОЙ КАМПАНИИ. Подробнее по ссылке: https://google.com
От 25 000 рублей с САЙТА и РЕКЛАМНОЙ КАМПАНИИ. Подробнее по ссылке: https://google.com 9710586 [94.46.167.6] 2023-08-26 22:10:21
От 25 000 рублей с САЙТА и РЕКЛАМНОЙ КАМПАНИИ. Подробнее по ссылке: https://google.com
Push it to the limit cool Wolf you are the best and you can do everything https://www.samsung.com sm [95.216.43.116] 2023-08-11 07:54:14
Push it to the limit cool Wolf you are the best and you can do everything https://www.samsung.com smkmkplobydlmcrjmzgvx
Push it to the limit cool Wolf you are the best and you can do everything https://www.samsung.com sm [65.21.88.40] 2023-08-02 23:52:20
Push it to the limit cool Wolf you are the best and you can do everything https://www.samsung.com smkmkplobydlmcrjmzgvx
MARSHIL.L.D,ERDENEBAT, [192.82.82.66] 2023-04-15 12:06:37
SANJAASYRENGIN,ZORIG,AMID,BAIGAA,ERONXILOGJ,OJIRBATIN,2,DABXAR,ZAGAAN,ORDOND,GARAMJILTAI,XAMTRAN,AMIDRAAD,OLON,JIL.BOLJ,BAINA,
Зочин [31.32.212.183] 2023-04-13 21:10:32
Elbegdorj,Batyyl ted bol zahialagch ni men...........muugaan yzej mundaraa tarinaa.....Zorigiinhoo ami nasiig ta hoyor hylgaichaas asyyna.....
Зочин [202.179.27.178] 2023-04-13 18:52:23
Элбэгдорж, Бат-үүл, Хурц, Нийслэлийн прокурор Нямдорж нар өөрсдийн хийсэн хэргээ нуух зорилгоор гэмгүй иргэдэд албан тушаалаа ашиглан ял тохсон байна.
Зочин [49.183.13.202] 2023-04-13 17:58:48
Naad 2in chin alaaguig hamgiin sain medej bgaa in Nymdorj bizdee,tegeed oilgomjtoi bizdee
Зочин [124.158.66.118] 2023-04-13 17:01:35
Хууль шүүх прокурорын нөхөд одоо ингэж дампуу юм хийдэг хэрэг үү. Арайч дээ. Тэр хэргийн материалд нь захиалагч тодорхой байна гээ биздээ. Тэр захиалагчаа л зарлачихаач дээ.тэгсэн цагт захиалагч хэнээр гүйцэтгүүлсэн ямар шан харамж өгснөө хэлдэг пм байгаа биздээ.
Зочин [91.20.63.174] 2023-04-13 13:50:38
Нямдож ийм балиар систем үүсгэсэн.
Зочин [202.131.254.60] 2023-04-13 13:18:30
Энэ хэргийг УБ хотод ирж үзээгүй 16 настай хүүхэд болон нялх хүүхэдтэй 20 настай охин нар хамжаад Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан хүнийг захиалж алуулсан гэдэгт хэзээ ч итгэдгүй юм даа.
Zochin [66.181.161.139] 2023-04-13 12:23:59
Zahialagch mash chuhal haana bn ter zahialagch ni hervee Sodnomdarjaa Chimgee nar uildsen bol ??????
Зочин [192.82.85.70] 2023-04-13 11:13:34
Өмнөх бүх баримтууд албан ёсоор нязаагдсан уу
Зочин [66.181.160.39] 2023-04-13 10:52:55
Улс орондоо сор болсон өндөр мэргэжлийн маш олон хүн 25 жил мөрдөөд шал буруу хүмүүст хэрэг хүлээлгэчихсэн гэдэгт ёстой үнэмшдэггүй. Бүлгүүд улс төрийн тоглоом болгоод хөзөр хийгээд байгаа байх.
ЗОЧИН [202.126.90.112] 2023-04-13 10:45:47
ЭЛБЭГДОРЖ, БАТ-ҮҮЛ 2 Л БАЙХГҮЙ ЮУ ӨӨР ГАРЦГҮЙ ЮМ ЧИНЬ ЭНЭ 2 АРДЧИЛАЛЫГ АНАРХИЗМ БОЛГОН АНУ-С МӨНГӨ ШААХ ГЭЭД Л ХУСЦАН БИЗ
С.ЗОРИГ [192.82.82.191] 2023-04-13 10:03:29
ОТГОНБИЛЭГ , БАГАБАНДИ , Ц.НЯМДОРЖ НАР ОРОСУУДТАЙ НИЙЛЖ ЗОХИОН БАЙГУУЛСАН !!! ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ЯЛ АВСАН ЧИМГЭЭ , СОДНОМДОРЖ , АМГАЛАНБААТАР НАР ГҮЙЦЭТГЭГЧ !!!
Зочин [66.181.161.239] 2023-04-13 10:18:18
Энэ хүмүүс хэрэг хийгээгүйг би сайн мэдээж байна гэсэн Ц.Нямдорж , би хэрэг илрүүлчихнээ гэсэн Мөрөн , Эрдэнэтийн даргын асуудлаар Ганболд , Зоригт нарт адил санал тавьсан ( ерөнхий сайдаас нэг нь 7 удаа буцаагдаж ,нөгөө нь хөнөөгдсөн хэрэг) адил шахуу хувь тавилантай нь анхаарал татдаг.Энд Багабанди нарыг одоо ШАЛГАХ ЦАГ нь болжээ
Мөнх [64.119.24.213] 2023-04-13 09:58:43
Ингэж ар гэр амьдралтай нь хохироож болохгүй ш дээ Тогтоогдсон гээд бсан Жүжиг ?????СОюун холбогдох хүмүүс нь бишээ гэсэн Тамлаж зөвшөөрүүлнэ гэж юү бх вэ
Зочин [66.181.161.32] 2023-04-13 09:13:37
нөхөн төлбөрт маш их хэмжээний мөнгө өг
Зочин [192.82.74.136] 2023-04-13 08:37:38
Энэ бантангийн учрыг ойлгох арга алгх
Зочин [122.201.31.252] 2023-04-13 08:30:56
Тогтоогдсон гэа биз дээ