АТГ: БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС ЗЭЭЛ АВЧ СУРАЛЦСАН 230 ХҮНИЙ ХАМААРЛЫГ ШАЛГАЖ БАЙНА
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ, ШШГЕГ, “Монгол шуудан” ХК, Боловсролын зээлийн сан, “Барилгын хөгжлийн төв”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулав.
Боловсролын зээлийн сангаас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 389 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав.
Сэтгэгдэл
Зочин [178.115.79.85] 2023-04-13 13:35:11
Ene zeeliig olon niited zarlaagui uchir 1997 onoos 2014 on hurtel zeel avsan buh humuusees mungiin butsaaj tuluul!!!!
Зочин [178.115.79.85] 2023-04-13 13:33:44
230 huniihee neriin il bolgooch
Зочин [66.181.160.39] 2023-04-13 10:44:07
Гадаадын их дээд сургуульд төрийн мөнгөөр суралцах боломж зөвхөн дарга армийн хүүхдүүд л олдоно. Эгэл ардын хүүхэд ямарч боломжгүй. Бүх ашигтай бизнесийн хувьцааг эзэмшинэ, тендэрийн хамна, төрийн мөнгийг хулгайлна, хэмжээ хязгааргүй авилга авна, нүүрсийг хил давуулан бүртгэлгүй дамлана. Сонгуулийг мөнгөөр зодож луйвардана.. Дээр нь хүүхдүүдээ үнэгүй сургаж албан тушаалд бэлтгэнэ. Эдэнд ард түмнээ гэсэн нинжин сэтгэл байна уу. Залуусаа 2024 оны сонгуульд бүгдээрээ идэвхтэй оролцож эднийг уг үндсээр нь ураг төрлөөр нь зайлуулахгүй бол та бүхнийг ирээдүйг хулгайлаад дууслаа.
ЗОЧИН [202.126.90.112] 2023-04-13 10:43:03
ЗӨВ САЙН ШАЛГА БҮГД 76 ХУЛГАЙЧИЙН ГАР ХӨЛ БАЙГАА ШҮҮ