"Парламент Үндсэн хууль зөрчөөгүй"

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы эхэнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Иргэдийн хурлын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ заалт гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар болох найман үндэслэлийг зааж өгсөн. Үүнд гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэр гарсан бол огцруулах боломжтой бөгөөд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Тиймээс парламентаас баталсан хууль Үндсэн хуулийг зөрчөөгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:-Би ч бас Цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг бол ард түмнээс сонгогдсон. Энэ асуудалд шүүх, хүчний байгууллагын шийдвэр гэхээс гадна ард түмний төлөөлөл гэдэг асуудлыг авч үзэх ёстой. Мандат авч ажиллаж байгаа. Улс төрийн нөлөөлөлд өртөж болох боломжтой этгээд байдаг. Ялангуяа нэг, хоёрхон хүний зөрүүтэй байх юм бол улс төрийн нөлөөлөл орох боломжтой. Тийм учраас УИХ-ын гишүүн халдашгүй байдаг. Ард түмний төлөөлөл халдашгүй байдаг.

Цэц Үндсэн хуулийг самарч байгаагаа хэзээ зогсоох вэ? Үндсэн хуулийн 2016 оны дүгнэлтээ эргэж харсан зохисгүй зүйл хийсэн. Үүнээс болоод сонгуулийн хууль орж ирж байна. Бид 2016 онд холимог тогтолцоог дэмжээгүй юм. Тэгэхэд буцаагаад УИХ шийднэ гэсэн шийдвэр гаргаснаас болоод одоогийн нөхцөл байдал үүссэн. Тэгээд Үндсэн хуулийн зөрчилтэй эсэх маргааныг шийднэ гээд сууж байдгаа больё. Үндсэн хуулийн Цэцээсээ эхлээд Монгол Улс дампуурч байна гэлээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.112] 2023-04-13 15:09:18

ХУЛГАЙ ХИЙХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ЮМ УУ ХУЛГАЙЧУУД ХУЦАХ ЮМАА 10 ХУВИЙН ХУЛГАЙЧ ДАВААСҮРЭН НЭГ ИХ ЭХ ОРОНЧИЙН ДҮРД ТОГЛОСОН ЛУЙВАРЧИН МОНГОЛЫГ ХОРЛОГЧ 2 ЦАХИЛГААН СТАНЦ БАРИУЛААГҮЙ ГАДНЫ ГАР ХӨЛ СДА-Г ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.