Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Миний үйлчлүүлэгч З.Энхболд нүүрсний гэх хэрэгт ямар ч хамааралгүй

Aдмин / Хууль

Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Баатарсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод холбогдох хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

-Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийг Ерөнхийлөгч өчигдөр хүлээн авч уулзсан гэсэн. Уулзалтаар ямар асуудал ярилцав?

-Монгол Улсын Төрийн тэргүүн өмгөөлөгчдийг хүлээн авч уулзсанд талархалтай байна. Ерөнхийлөгчийн барьж буй зарчим, мөрийн хөтөлбөртэй уялдуулан нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигаас ангид байх, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь сайшаалтай. 2019 оны аравдугаар сарын 18-нд Өмгөөллийн тухай хууль батлагдаж, өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг дээшлүүлэх том ахиц болсон. Ерөнхийлөгчийн зүгээс өмгөөлөгчдийг нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах, соён гэгээрүүлэх асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлээч гэдэг асуудлыг ярьж байна. Өмгөөлөгчид маань нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиглэлд тууштай ажиллаж ирсэн гэдгийг хэлье. Гэвч сүүлийн үед нийгэмд тулгамдаад байгаа нэг асуудал бол Үндсэн хуулиар баталгаажсан хүний өмгөөлүүлэх эрхийн зөрчил болчхоод байна.

НҮБ-ын шинжээч Монгол Улсын Засгийн газрын урилгаар манайд ажиллаад буцахдаа сэжигтэн яллагдагчийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах явдал нэлээд өндөр хувьтай байна гэж дүгнэсэн. Өмгөөлөгчид нэг талаас нийгэмд шударга ёсыг тогтоож, авлигаас ангид байлгах, ард иргэд сайхан амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлэх үнэт зүйлийн төлөө ажиллаж байгаа. Гэтэл нөгөө талд авлигатай тэмцэж байгаа нэрийн дор хэлмэгдүүлэлт гарч эхэлж байна гэж өмгөөлөгчид үзэх болсон.

-Үндэслэлийг нь тайлбарлахгүй юу?

-Авлигын гэмт хэрэгт хүлээх хариуцлагыг чангатгах тухай төрийн бодлого зөв боловч нөгөө талдаа иргэдийг хэлмэгдүүлж болохгүй. Тухайлбал, авлигын хэрэгт буруутгасан хүн шүүхээр цагаатгагдаад, хэрэг хийгээгүй нь тогтоогдсон тохиолдолд хууль хяналтын хариуцсан мөрдөгч, прокурорт хариуцлага тооцох асуудлыг давхар ярих ёстой. Авлигын гэмт хэрэгт хүнийг 3-4 жил шалгаж байгаа нэрээр хорьж цагдаж, саатуулан ар амьдрал, ажил төрлийг нь сүйрүүлдэг. Үүнд хамгийн хүнд өртдөг нь ар гэр, үр хүүхэд нь байдаг. Тиймээс хэрэв цагаадаж хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд мөрдөгч прокурорт хуулийн хатуу хариуцлага тооцож байх ёстой гэдэг зарчмыг хэлэх ёстой.

-Таны хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Чухам ямар хэрэг үүсээд байгаа юм бэ?

-Нүүрсний гэх тодотголтой, бүр тодруулбал 20220200721 дугаартай хэрэг бий. Миний үйлчлүүлэгч З.Энхболдыг нүүрсний гэх энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна гэдэг мэдээллийг АТС-аас олон нийтэд анх мэдээлсэн. ЭХХШТХ-д хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн нэрийг зарлахыг хориглодог хуулийн заалттай. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч З.Энхболд гэдэг хүн нүүрсний гэх тодотголтой дээрх хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Харин түүнийг ЕТГ-ын даргын албан тушаалыг хашиж байх үедээ Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгаланг гэмт хэрэг хийхэд нь хамжигчаар оролцсон гэх хэрэг тулгаж, Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан зүйл ангиар шалгаж байгаа. Нэгд, миний үйлчлүүлэгч З.Энхболд уг хэрэгт хамжигчаар оролцсон аливаа нэг үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн 22.1.3-т улс төрд нөлөө бүхий албан тушаалтныг авч үздэг. Тэгвэл З.Энхболдын ЕТГ-ын даргын албан тушаал нь улс төрд нөлөө бүхий албан тушаал биш. Энэ бол нэг төрлийн гүтгэлэг, хэлмэгдүүлэлт.

-Таны үйлчлүүлэгч З.Энхболдод хилийн хориг тавьсан талаар мэдээлэл гараад байгаа. Үнэн үү?

-Нэгэнт прокурорын зүгээс үндэслэлгүйгээр хэрэг тулгаж, үүнтэйгээ холбогдуулан дараагийн шатны арга хэмжээ болох хилийн хориг тавигдсан. Миний үйлчлүүлэгчид өөрт нь огт хамааралгүй асуудлаар хэрэг тулгаж байгаа учраас бид шүүхээр нэг мөр үнэн мөнийг нь тогтоолгоно гэдгийг албан ёсоор хэлье. Хэрэв энэ хэрэг цагаадаж хэрэгсэхгүй болбол бид мөрдөгч, прокурор зэрэг хуулийн байгууллагын албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг шаардах болно.

Сэтгүүлч: Б.ЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.5] 2023-04-17 15:56:48

Тавантолгойг өдий зэрэгтэй улс орноо тэжээж байгаа нь З.Энхболдын гавьяа байгаа шүү ардын намынхан АН агнаж байгаад өөрснөө нүхэндээ унах вий

Зочин [103.242.45.40] 2023-04-17 15:41:54

Энэ өмгөөлөгч хуулийн байгууллагад нөлөөлөх гээд байгаа юм уу, хаашаа юм. Чиний хэлсэнээр биш шүүх шийдвэрлэдэгийг эрх биш мэдмээр юм. Өөрийнх нь санааны эсрэг бол хатуу хариуцлага тооцно ч гэх шиг.

Зочин [192.82.74.130] 2023-04-17 09:00:14

Нийгэмд шударга ёсыг тогтоогоорой доо. Худлаа хашиграх биш наад хүнээс чинь эхэлнэ шүү шгударга ёс эрхэм өмгөөлөгчөө. Мөнгөнд дарагдчих вий.

Зочин [192.82.89.157] 2023-04-16 20:37:27

Ха ха топ хулгайч луйварчин өлөн энхболд гэмгүй нэгэн гэвэл энэ улсад гэмтэн олдохгүй юм байна л дөө

Яг уу? Авилгач мөн юм уу? [103.229.122.27] 2023-04-16 21:39:30

Үнэн юм уу? ЗИ Энхболд жинхэнэ АВИЛГАЧ юм уу? Тэгээд тогтчихсон юм уу?

Хахахаха [66.181.161.232] 2023-04-16 19:12:56

Авилгачин зика зайлаа

Болд [66.181.161.199] 2023-04-16 18:31:10

Шаалдаа бадмаа

Зочин [202.9.46.17] 2023-04-16 06:57:28

Хуцна биз.

Зочин [202.126.90.21] 2023-04-15 22:12:05

Чи мэддэггүй юм аа.Мөрдөн байцаалтаар тогтоогдоод, шүүхээр шийдэгдээд гараад ирдэг юм

Зочин [66.181.183.219] 2023-04-15 18:06:40

Нүүрснээс гадна энэ нөхрийг төрийн өмчийн хороон дарга болсноос хойшхийг шалгах хэрэгтэй их юмгарч ирнэдээ

Агаа [124.158.68.97] 2023-04-15 09:48:52

Мөнгөнд цохиулсан Энхболдын бөгс долоогч, баатарсайхан.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.