"МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ"-Д ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ ЭХЭЛЖЭЭ
Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
Мөн Улсын Их Хурал 2022 оны 34 дүгээр тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээг тогтоож үүндээ хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг багтаасан байдаг.
Улсын Их Хурлаас 2023 оны 1, 2 дугаар сард зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан Зөвлөмжид иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа мажоритар болон пропорциональ аргыг хослуулах нь зүйтэй талаар тус тус дэмжсэн дүн гарчээ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсрууллаа. Энэ төсөлд Улсын Их Хурлын 2022 оны 34, 54 дүгээр тогтоол, “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг баримтлан хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангах, сонгуулийн холимог тогтолцоог тусгах, иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн өөрчлөлтийг тусгалаа.
Татаж авах:
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл: Татаж авах
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл (энгийн): Татаж авах
Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй танилцан санал, зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газарт info@cabinet.gov.mn хаягаар ирүүлэх, эсвэл 51-263054 дугаарын утсанд залган саналаа ирүүлээрэй.
Сэтгэгдэл
зочин [202.9.46.164] 2023-04-16 17:28:45
үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй хулгайч нар орогнолоо бэхжүүлхийг дэмжихгүй
Жанчив [103.57.92.236] 2023-04-16 16:54:12
Нэмэх хэрэгтэй бол 108 нь дээр байхаа
Зочин [202.21.108.31] 2023-04-16 12:38:45
Gishuudiin too ihsegdeg yum aa gehed gishuunii haldashgui darhan baidal geech zavaan zuiliig baihgui bolgoh heregtei dee. Mun tusgai hangamjuudiig bugdiig baihgui bolgo. Gadaad ulsad tiim tusgai hangamj, darhan erh gej baidaggui yum shuu. gemt heregt holbogdchihood darhan erheer turii bariad negnee hamgaalaad ulddeg iim l zavaan gazar shuu dee UIH gej. bolih heregtei, Zugeer l huuli batlah uuregtei ajil shuu dee. Yun darhan erh, tusgai hangamj. yun oron suuts
Зочин [202.21.108.31] 2023-04-16 12:36:46
Olon gishuuntei bolj bgaan baina. Zuulun suudald ochij tuhlaad tusgai erh yamba edleh gesen nuhdiin husel biz. Deer ni toirgoo uslah nereer mungu shaana.
Ж.Онгар [202.179.21.239] 2023-04-16 12:31:34
Ерөнхийдөө ҮХ-д оруулах нэмэлт, өөрчилтийг дэмжиж бна. Харин УИХ-ын гишүүний тоо арай их бна. Урьд 76 хүн хулгай хийж, сөлмөдөг бсан бол 152 хүн хулгай хиихээр нь төрийн сан хөмрөгт юу үлдэж, иргэдийн амьдрал яаж сайжрах вэ? та минь ээ. Ер нь гишүүн бүрт төсвөөс багц өгөхийг зогсоох хэрэгтэй. Миний бодлоор УИХ-ын гишүүний тоо 96-106 байхад хангалттай. Дээр нь сонгуулын пропорциянал, можоритар сонголт тэнцүү байж болохгүй. Тэнгэрээс / өрхийн тоноор/ орж ирэх гишүүд ихтэн. 60-70% нь сонгогч түмний мэргэн саналаар сонгогдох юм бол УИХ-д итгэх итгэл нэмэгдэнэ гэж боддог.