ХУД-ийн Улсын бүртгэлийн албан тушаалтан М үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргана хэмээн хахууль авчээ

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 10-14-нд гэмт хэргийн шинжтэй 127 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Г”-т албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
  • ХУД-ийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний албан тушаалтан “М” нь “амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө” бусдаас хахууль авсан гэх;
  • Ховд аймгийн Жаргалант сумын удирдах албан тушаалтан “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны албан тушаалтан “Т” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хахууль авсан гэх;
  • “Г” нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнаар ажиллахдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч “Г”-т сар бүр хахууль өгсөн гэх;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх.

17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоо 89 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлжээ.

Хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн гурван мэдэгдэл хүргүүлсэн. Эрүүгийн хоёр, хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт нийт 20 объектод нэгжлэг явуулжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар мэдээлдэг болно.


Сэтгэгдэл

хан уул [192.82.84.69] 2023-04-18 13:35:19

хан уул дүүргийхэн гэж авлигадаа идэгдсэн луйварчид. газрын алба, үл хөдлөх иргэний бүртгэлийхэн гэж яаж хууль зөрчиж яаж авлига авах уу гэсэн авгай нар байдаг. дүүргийн урд талын шүүхийн байрныхан бол бүтэхгүй луйварчид


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.