“Жи тайм“ сүлжээний хохирогчдын хохирлын 30 хувийг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Aдмин / Хууль

"Жи тайм" сүлжээний Э.Оюунчимэгтэй холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэсэн байдаг.

Тодруулбал, Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар болсон.

Тэгвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирогч нарын хохирлын 30 хувийг олгож байгаа бөгөөд иргэд иргэний үнэмлэхийн хуулбар, банкны дансны тодорхойлолтоо бүрдүүлж, мөнгөө авах аж.

Arslan.mn


Сэтгэгдэл

Зочин [42.48.1.24] 2023-04-18 14:25:38

yer n hyalvar argaar mongo oldohgui shuu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.