ХӨГЖЛИЙН БАНК: Шүүх хуралдааныг өдөрт найман цаг явуулах шийдвэр гарлаа
Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хурлаар таван багц асуудлын шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн танилцуулсан юм.
Энэ талаар даргалагч шүүгч Ж.Болдбаатар:
Хэргийн бодит байдлыг тогтоох болон цаг хугацааны шалгуур шинж байдлаар нь хэлэлцсэн. Хөгжлийн Банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх шийдвэрийг гаргалаа.
Яллах дүгнэлтэд хоёр талын байр суурь байсан.Шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах саналыг боломжтой гэж үзсэн.
Сэтгэгдэл