С.Зориг агсны хэргийг үргэлжлүүлэн шалгах ажлын хэсгийг ЭЦА-ны дарга Т.Сүхболд удирдана

Aдмин / Хууль

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт ЦЕГ-аас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг үргэлжлүүлэн шалгана. Ажлын хэсэг гарсан.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн байдал үүснэ." хэмээв.

Ингэхдээ мөрдөн шалгах тус ажлын хэсгийг ЭЦА-ны дарга хурандаа Т.Сүхболд удирдах аж.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.83] 2023-04-20 08:32:21

малгай тавибал манайх гэгчээр малгайгаа мартсан нөхрийг зоригын эхнэр булган 2ыг эрүүдэн шүүхэд илрэх юм биш үү

Зочин [72.143.205.10] 2023-04-20 08:23:07

ene huu iim hereg ilruulj haragdaach dee ydaj 50-60 huudastai habtast hereg shalgaj booj udej prokorort shiljuulj shuuheer etseslen shiiduulsen bol uur l bh daa

Зочин [122.201.31.125] 2023-04-20 06:32:31

Ерөнхий прокурор агсан Дорлигжав, энхамгалан нарын гадаадын хөрөнгө оруулагч нарыг дээрэмдсэн хэрэг яагаад зогсонг байдалд байна вэ? ЯАГААД хуулийнхан гэмт хэрэгтнүүдийг хамгаалаад байна вэ?

Зочин [103.254.123.32] 2023-04-19 19:56:08

Сонгуулийн өмнөх ээлжит пиар...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.