ПРОКУРОР: “Мансууруулах эм ашиглах гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь 18-30 насныхан“

Aдмин / Хууль

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт 18-30 насныхан ихэвчлэн холбогдож байгааг прокурорын байгууллагаас мэдээллээ.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 179 хэрэгт хяналт тавьж, 64 яллагдагчид холбогдох 50 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон иргэдийг насаар нь ангилбал:

  • 112 хүний 0.9 хувь нь 45-аас дээш
  • 1.8 хувь нь 17 хүртэл
  • 21.4 хувь нь 31-44 нас
  • 75.9 хувь нь 18-30 насныхан

Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 75.9 хувь нь эрэгтэй, 76.7 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.