Эмч нарын дахин дахин давтан хэлж байгаа анхаарууштай хэдэн зөвлөгөө
1. Зовуурьгүй байсан ч жил болгон үзүүлж, урьдчилан сэргийлэх шинжилгээнд орж байх /хавдар болон бусад ямар ч өвчний хувьд/ Хоол боловсруулах зам, ходоод гэдсээ дурандуулж байх. Манайхан өвдөхөөрөө л нэг эмнэлэгт ханддаг даа, тэр маш буруу гэнэ
2. Зовуурь өгөөд л эхэлсэн бол хавдар хүндэрчихсэн байх талтай тул бие чинь өвдөөгүй байсан ч үзүүлж байгаарай. Ямар ч том эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалж байна гэсэн үг
3. Сүүлийн үеийн эмчилгээний чиг хандлага хагалгааны үед аль болох эд эрхтнийг бүрэн бүтнээр нь үлдээх гэсэн зорилготой болсон гэнэ.
4. Ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчид хандах
5. Хавдар гэсэн оноштой бол сэтгэлээр унаад мэргэжлийн бус арга хэрэглэн хугацаа алдаад байлгүй нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд орох. Учир нь хавдар цаг алдаж хүндрүүлээгүй бол эмчлэгдэх боломжтой өвчин. Мөн давтан үзүүл гэсэн цагт нь заавал үзүүлж байх.
6. Өөрт илэрч байгаа шинж тэмдгээр ийм, тийм өвчин тусчихлаа гэж онош тавиад дур мэдэн эмчилгээ хийж, эм уугаад байлгүй эмчид ханд. Эмч нар өвчний шинж тэмдэг ярихаар хүмүүс тэрийг нь шууд тусгаж аваад өөртөө онош тавьчих гээд байдаг гэнэ.
7. Бусдад таарсан эмчилгээ танд таарч тохирно гэсэн үг биш юм шүү. Тиймээс мэргэжлийн бус хүний зөвлөсөн үгээр эм, тан уух гэж бүү яар
8. Хоёр өөр өвчинд нэг ижил зовуурь илрэх боломжтой тул өвчнийг зөвхөн эмч л шинжилгээний үр дүнд ялгаж салгаж, тохирсон эмчилгээ хийнэ.
Сэтгэгдэл
Jfj [98.204.176.20] 2023-04-21 03:30:24
Tsusnii shinjilgeeheer medeh bolomjtoi yu?
Зочин [66.181.176.240] 2023-04-21 15:12:59
Эмчид үзүүлээд шинжилгээ, бүх шинж тэмдэгээ зөв хэлж өг