ЖДҮГ-ын албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогджээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын хоёр албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-т шалгаж, яллагдагчаар тооцон цагдан хориод багагүй хугацаа өнгөрч байна.
Албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөрөнгийг нь тоносон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, түүний ажлын албыг Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг нэгтгэн дээрх агентлагийг байгуулсан билээ.
Гэтэл энэ шинэ агентлагийн Хууль, тусгай активын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх нар албан тушаалаа урвуулж, зээлийн эргэн төлөлттэй холбоотой хөрөнгө, мөнгийг үрэгдүүлсэн байж болзошгүй гэж буруутгаж буй аж.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл
зочин [202.9.40.83] 2023-04-21 16:19:05
цус сорогчид
Зочин [66.181.176.28] 2023-04-21 14:25:39
МАНгарууд л байгаа даа.Тэд сүргээрээ ордог сонирхолтой уламжлалтай.Ялангуяа ЖДҮХСг хоосолчихдог гэж байгаа