Хөгжлийн банкнаас АВЛИГЫН замаар зээл авсан гэгдэгчийн ҮНЭН ба ХУДАЛ

Aдмин / Хууль

Хөгжлийн банкнаас зээлэгчдийн гэм буруутай эсэхийг шүүх хурал үргэлжилсээр. Нийгмийн анхаарлын гадуур өнгөрөх аргагүй эл шүүх ажиллагааны зарим холбогдогч нар хохирогч, үл мэдэгч, гэмгүйчүүдийн дүрд яаж ч тоглох гээд нотлох баримтуудын өөдөөс мухардаж байгаа бололтой. Жишээ дурдахад ХБ-ны ахлаг мэргэжилтнээр ажиллаж байсан Аззаяа гэх эмэгтэй гар утсаа харж байгаад

“...Хөгжлийн банкнаас хууль бусаар 21 сая доллар гаргуулж авсан гэгдэх НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг нь түүнд хүчээр авлигал өгсөн...” гэх агуулгат зүйл ярьсан нь олны анхааралд ороод байна. Логик утгаар бодож үзвэл хүчээр авсан эсвэл мэдээгүй авлигалдуулсан эсэхээс үл хамаараад хэргийн хор хохирол, гэм буруугийн хэмжээ хуулийн дагуу л тооцогдох болов уу.

Хөгжлийн банкны хууль бус зээлийн асуудлаар НВЦ компанийн удирдлага болон бусад холбогдох хүмүүсийн мэдүүлэгт шүүгчээс асуусан асуулт, шаардлагын дагуу үнэн зөв мэдүүлсэн ч гагцхүү хэрэгт холбогдолгүйгээ нотлох санаа зорилгод тус тусаараа санаархсан болов уу гэмээр.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь өөрийн амьдаа Ц.Баатарбилэгтэй олон жилийн түнш гэдгээ нотлох гэсэн мэт “Ц.Баатарбилэг бид хоёр олон жил нөхөрлөж байгаа. 1990-ээд оны сүүлээс найзалж буй. Дараагаар нь JCI төрийн бус байгууллага хамтран байгуулсан.

Мундаг бизнесмен гэж хардаг. Бидэнд өөрсдийн баримталдаг зарчим гэж бий. Ийм том бүтээн байгуулалт хийж, өндөгний хэрэглээг хангаж байна. Найз нөхөд болгоноор хардаж, холбоод байвал хэцүү шүү дээ...” гэх мэтээр ярьжээ. Хэргийн эцсийн шийдвэрлэлт, хуулийн дагуу шүүхийн үйл ажиллагаа явагдах учраас үүнд хэн нь ямар оролцоотой хэрхэн буруутгагдаж, яахыг тодруулахад эрт юм.

Эдгээр хүмүүсийн мэдүүлгүүдээс харахад хөгжлийн банкны хэрэгт эх орныхоо төлөө өдөр шөнөгүй ажиллаж их юм бүтээсэн хүмүүсийг авч ирээд бөөнөөр нь хэлмэгдүүлсэн гэж ухвар ойлгогдох. гэвч амьдрал баян, бизнес хийсэн, хийх гэж оролдсон үйл явдал зөндөө ч хэн ч би авлигалчин, би хулгайч гэж хэлэхгүй нь ойлгомжтой. гагцхүү эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, тэр нь хэрхэн нотлогдсон болохыг прокурор шүүх тогтооно.


Сэтгэгдэл

ЧИНГИС ХААН [43.228.128.90] 2023-04-28 07:25:51

Авилгач луйварчдад өршөөл үгүй, цаазаар аваачихтун.

Зочин [66.181.161.100] 2023-04-27 20:59:12

Төсвийн мөнгө ёолдоггүй ээ, хэмээн эзэнгүй малд орсон чоно шиг баруун солгойгүй цавчиж байсан, цавчигсадын гар хөл болсон амитад гэнэтхэн л ажлаа л хийж явсан, мөрөөрөө л байсан, эх орныхоо төлөө цамцаа урагдтал зүтгэж явсан, гэмгүй явж байхад минь энэ төсөл өөрөө зурагдсан, гуйгаагүй байхад л харанхуйд гарт бариулчихаад зугтаачихсан, ердөө л нэг муу бал байсан, миний ажил үүрэгт хамаарахгүй хэрэг байна гэх мэтээр уйлан дуугарцгаагаад унаж байгаа биз дээ? Би нэг л юмыг хэлээд байгаа шүү. Төрийн алба, яам тамга, банканд зүгээр нэг хүн мөрөөрөө орчихдог билүү? Үгүй шүү дээ. Та нар бүгд бусдын толгой дээр гишгэж, хоншоор дундуур нь цавчиж гарч ирсэн. Бүгд татаастай. Ар өврийн хаалга, амрагийн холбоо, ах дүүс, төөрсөн тэлсэн садан сүлбээ гээд. Тэгэж гарч ирсэн хүмүүс чинь ачтанууддаа өр төлөөсөө төлөхөөс өөр яахын? Зурахаас яахын, авахаас яахын, барихаас амжуулахаас яахын. Нэгэнт л хийсэн бол яллуулахаас өөр яахын бэ? Үйлийн үр гэж энэ. Үйл чинь нэгэнт эргэлт буцалтгүй хийгдсэн. Одоо өр тө

Зочин [66.181.161.100] 2023-04-27 21:06:29

лөөсөө төлцгөө. Энэ том луйврын хэрэг жинхэнэ утгаараа яллагдаж таслагдаж байгаан биш. Битгий андуурцгаа. Жинхэнэ бурхинууд ард үлдээд хотил, мөндөлүүд гарзанд явж байгаа юм. Тэр Мөнхбатыг хар, энэ Сод-Эрдэнийг хар. Ард нь үлдэж байгаа биз? Гэхдээ мөндөлнүүд бусдад л аархахаас биш ялихгүй амитад гэдгээ энд үзүүлж байна. Аав ээжийн энхрийхэн үрс, авилгын зараалууд, толгойгоороо амжилтанд хүрэх чавдаргүй оюуны бэрхшээлтэй хүмүүс. Өргүүлэхгүй л бол тэтгүүлэхгүй бол, татуулахгүй бол нэг ч алхахгүй өеөдөгсөд, хөөрхий Амьгүй албат-хүн сүгнүүд! Сайхан царай, браньд хувцас, үнэтэй унаа, байр, өргүүрийн шатнаас өөр юу ч байхгүй шалдан залуус. Яс юман дээр та нар гудманд эр зоригоороо лааз өшиглөөд явж байгаа даржин залуусаас долоон дор. Тэдний дотор бусдын толгой дээр гишгэхгүй, Нямдорж шиг хүний араас хутгалж местэн дээр үлдэхгүй гэсэндээ хог дээр шидэгдсэн амитас цөөнгүй байдаг юм шүү. Та нар бол энэ талаар төсөөлж ч чадахгүй. Үрвэссэн тархи чинь тийм боломж олгохгүй.

Зоёин [66.181.160.122] 2023-04-27 19:22:06

Ардчилалын нэрээр улс орноо тонон дээрэичдийн бүлэг Жолоочоо нухсан .зургийн хулгай ч элбэгдоржоос өгсүүлээд.Ардчилалын нэр хүндийг унагсан Ховордож.Батүүл баттулга.Ард кино театрыг 2 энхболдын оролцоотой авч зориулалтын дагуу ашиглахгүй мэгснлзүүр барам.Гэрээний биелэлтийг дүгнэээд үүрэгээ биелүүлсэн бол сагсгарт өгөх.Биёлүүлээгүй бол хурааж авах.

Зочин [192.82.68.98] 2023-04-27 14:05:36

Ё. БААТАРБЭГ ЭЭ, ЧИНИЙ 2 ОРОН СУУЦ МАИН ЯАХАВ БИЕТ УЧИР БАЙЖ Л БАЙГАА . ХАРИН ХАХУУЛЬД АВСАН 100 ЯНГАН АМ. ДОЛЛАР ЧИНЬ Л БАРИМТААРАА ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГААР ИЛ ТОД БОЛЖ БУЙ ШҮҮДЭЭ. ИЙМ Л ХОИЙН ЮМНУУД МАН-Д ОРЖ БӨГС ДОЛООЖ ХУЛГАЙ ХИЙЖ УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛЭЛЦЭЖ БУЙ. АРХАНГАЙНХАН ЭНЭ ХҮНЭЭ ЯАХАА ӨӨРСДӨӨ МЭД. ИЙМЭРХҮҮ НӨГӨӨ МӨНХБАТ,ГОВЬАЛТАЙН РАДНАА-СЭД, ЭНХ-АМГАЛАН Ч БИЛҮҮ НЭГ НАХИУ ХАМАРЛАСАН ХУЛГАЙЧ ГЭЭХ МЭТЭЭР ИХ ХУРАЛД БҮГД ДЭЭРЭМЧИД

Зочин [202.9.47.12] 2023-04-27 12:40:32

1990 оноос орк монголчууд гудамжны архичдаа нийгмийн хог шаар шавхаруу хэнд ч хэрэггүй хүн хог гэж ад үздэг байсан бол одоо дээд доодгүй нийтээрээ нийгмийн хог шаар шавхаруу хэнд ч хэрэггүй хүн хогнууд болсон бйана.

тогтох [202.21.100.210] 2023-04-27 12:00:27

Авилгачидтай тэмц гэнэ тэмцэхээр нь өмөөрнө энэ хаашаа яваад байгаа ямар санаа агуулсан гарууд вэ энэ троллуудыг олж шалгах хэрэгтэй идэж уугсадын хамаатан байгаа

irgen [203.23.49.64] 2023-04-27 11:57:04

naad hudalaa uilaad bgaa psda naraasaa abilgad absan buh horongiin huraagaad shorondoo hataagaachee

Иргэн [103.119.92.253] 2023-04-27 11:12:57

Энэ ярьж хэлж байгаа нь биднийг доромжлоод байгаа юм уу зээлээ төлөхөд л болоо ш дээ ямар ч ёс суртахуун алга энэ хүмүүст хууль зөрчсөн үйлдлээ хэвийн зүйл шиг боддог өөрсдийгөө өмгөөлсөн юм яриад зогсож байгаа нь маш муухай төр, шүүхийн байгууллага, ард иргэдээ үл хүндэтгэсэн харагдаж байна. Улмаар ах дүү хамаатан садан үр хүүхэд нь ийм үйлдлийн дэмжээд хамт идэж уугаад амьдраад байгаа нь бүр ой гутмаар байна. Хатуу хариуцлага тооцож эд хөрөнгийн хурааж зээлийн төлүүлэхийг шаардаж байна.

Зочин [202.126.88.95] 2023-04-27 10:47:14

Зээлээ төлцөнийг н шүүгээд ,төлөөгүй Жагаа мэт н зүгээр яваад байдаг яаян хаашаа юм бэ,эгэ засаг нэг л бишээ,гэмгүйг нь шүүгээд ,улсаас хэдэн турбумаар н хусцан Бямбауогт мэтээ яллаачээ,шудрага байгаачээ

зочин [64.119.16.52] 2023-04-27 10:38:24

Нүүрсний хэрэг үүнээс аймар том юм байгаа даа,,,хэзээ нээлттэй хурал болох вэ гэсэн иргэдийн хүлээлт бас байна

зочин [202.179.25.153] 2023-04-27 10:27:00

шүүх үйл явцыг үзэж байгаа, нээлттэй шүүх хурал их мэдээллийг ард түмэнд өгч, харин АВИЛГАЧИД, ДЭЭРЭМЧИД бидний боломжийг, амь нас, эрүүл мэндийн мин эсрэг ямар их зүйл хийгээ вэ? гэж харамсаж байна. Хариуцлагаа үүрэхгүй бол ард түмэн шүүх байгууллагыг ниргэх юм байа гэж харж байна.

Зочин [202.126.88.95] 2023-04-27 10:43:59

Нүүрсээ шүүгээчээ ХБ чинь барьцаагаа тавиад зээл авсан буух эзэнтэй буцах хаягтай юм бнашдээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.