Хорин настай эрэгтэй согтуурч 21 настай эрэгтэйг хөнөөжээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах авто угаалгын газарт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ 21 настай, эрэгтэй “Б”-ийн биед мэс хэрэглэн халдаж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхин явсан байна.
Цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж илрүүлэн, хэргийн газраас эд мөрийн баримтыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Mgl [91.141.71.69] 2023-04-27 22:49:00
Ene gemt heregt ene nas n tiim chuhaluu?
зочин [192.82.80.25] 2023-04-27 16:36:23
Хүний амь насыг хохироосон хүнийг ЦААЗААР аваач ээ.