Сүх ашиглан бусдын аминд хүрсэн этгээдэд 12 жилийн хорих ял өгчээ
Булган аймагт төмөр сүх ашиглан бусдын амь насыг нь хөнөөсөн этгээдэд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12 жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, прокуророос иргэн Х.Э-г нь “Согтуугаар модон бариултай төмөр сүх ашиглан Б.Д-г цохиж алсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Х.Э нь Б.Д-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох төмөр сүх ашиглан түүний толгойн тус газар цохиж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Э нь сүх ашиглан бусдын биед халдсан өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хохирол, уршигт хүрнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Шүүхээс Х.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих байгууллагад 12 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.73] 2023-05-01 08:25:29
цазын ялаа сэргээ ,,,амыг амиар нь төлүүл ,,,,,ээээ,,,,,
Blt [66.181.161.35] 2023-04-30 05:56:25
Tumur sux gej shaajiin dux chin ugaasaa tumur l bda biz dee ene erguu setguulchiig yaanaa
Зочин [66.181.160.102] 2023-04-30 05:55:56
Үүнийг ямар утгаар нийтэд мэдээлэл болгож байгаа юм вэ. Хууль талаас нь уу шийдвэр талаас нь уу. Хэрэв шүүмж биш бол энэ мэтийг нийтэд гаргах нь ялангуяа залуучуудад өөр сэтгэгдэлтэй болгоход хүргэнэ. Энэ мэт зүйлд хяналт тавьдаг төрийн нэгж эрх зүйн актгүй болсон нь харамсалтай. Дахин ийм гэмт хэрэг олон гарахын эхлэл
Зочин [67.184.4.56] 2023-04-30 01:14:13
Хүний амь чинь үнэгүй болжээ. Амийг амиар гэдэг чинь хааччихваа?!
3очин [66.181.187.231] 2023-04-29 18:00:33
Санаатай хүн алахад 12 жил өгдөг гэж сурталчилж байгаа юмуу.Нэг мөр 3-4 хүн нухаад 15 жил болох нээ.17,18 залуу бол насан туршдаа 10-14 хүний амь өлхөөн хуультай буюны орон юмдаа
зоч [103.57.92.153] 2023-04-29 17:52:33
ийм тохиолдолд амь насыг нь хөнөөсөн гэдэг хэллэг таарах баймаар
Зочин [66.181.161.143] 2023-04-29 15:53:15
Төмөр биш сүх гэж ямар юм байна аа?
Зочин [202.9.46.116] 2023-04-29 14:36:49
Орк монголчууд угаасаа ясны хоорондоо таарамжгүй, бие биендээ дургүй учраас монгол хөгжихгүй байгаа юм.