Б.Жавхлан: Засгийн газрын нийт өр найман тэрбум доллар болж буурсан
Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс 2017 онд гаргаж байсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын үлдэгдэл 387 сая ам.долларыг төлснөөр уг бондын төлбөр бүрэн барагдуулж дууссан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр " 2012 онд “Чингис” бонд гарсан. Өнөөдрийг хүртэл Засгийн газраас нийтдээ долоон бонд гарсан. Үүнээс “Чингис” бонд төсөв хөтөлбөр санхүүжүүлэхэд зориулсан. Түүнээс хойш гарсан гурван бонд төсвийн алдагдал нөхөхөд зориулагдсан. 2017 онд гарсан “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад” гэх бонд нь зөвхөн өмнөх өрүүдийг дахин санхүүжүүлж, зохицуулалт хийх зориулалттай гарсан.
2021 оны нэгдүгээр сарын 25 буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар балансаа хүлээж авахад нийтдээ зургаан багц бондын өрийг хүлээж авсан. Нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр юм. Үүнээс хойш бондыг хоёр замаар зохицуулалт хийж байгаа. Боломжтой буюу төсөв дааж чадахыг нь шууд төлөөд явж байгаа бол дааж чадахгүйг нь хугацааг нь хойшлуулах хүүгийн зардлыг багасах зорилгоор дахин санхүүжилт хийх дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулан ажиллаж байна. Эхний төлбөрүүд болох "Кредит сервис" банктай хийсэн арилжааны зээл 60 сая ам.долларын өрийг төлж дуусгасан. "Мазаалай" бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларыг төлж барагдуулсан. Өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн "Сentury-1" төсөл амжилттай хэрэгжиж, нийтдээ нэг тэрбум ам.долларыг олон улсын зах зээлээс бонд эх үүсвэр босгож энэ хэмжээгээр “Гэрэгэ”, “Чингис” бондын өрийн зохицуулалт хийснээр эрсдлээс гарсан.
2022 оны арванхоёрдугаар сард тухайн оны төсөвт төлөвлөгдсөн "Чингис" бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларыг төсөв дээрээс төлж, бүрэн төлөгдөж дууссан. Харамсалтай нь тухайн үед босгож байсан 1.5 тэрбум ам.долларын тал нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон. Бид олон улсын зах зээлд хүлээсэн хариуцлагын дагуу өрийг бүрэн барагдуулсан.Засгийн газрын нийт өр найман тэрбум ам.доллар болж буурсан.
Өнгөрсөн оны гурав, дөрөвдүгээр улиралд Монгол Улс дефольтод орох магадлал өндөр байсан.Мөн 2022 онд экспортоо амжилттай нэмэгдүүлсэн нь гадаад өрийн дефольтоос гарах хамгийн том суурь нөхцөл боллоо. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар гадаад өрийн дефольтоос бүрэн гарлаа" гэв.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.73] 2023-05-02 08:24:09
тэтгэврээ нэм өргөн хэрэглээний бараа ,,,юмны үнэ тэнгэрт гарсаныг мэдэж бна уу хүн гуай 9ш- тэй хар талх 2400 ер нь та нар мэтийн цус сорогч нар талхны үнэ ч мэддэггүй байлгүй ,,,,,,,үйлдвэрүүдийн хэдэн гурилан бүтээгдхүүнүүд нь бүгд транс тостой ,,,,манайд болж бүтэж байгаа зүйл ч алга ард иргэд нь ч цөхөрчихсөн үнэн ,,,,,,,,хэлэх ч муу үг алга ,,,,,,
Иргэн [139.5.219.85] 2023-05-01 16:56:10
Та нар л идээ биздээ!!!!!!! Чи муу цалин тэтгэвэр нэмэх цаг мөн шүү.!!!!!!!! эргүү ??????!!!!!!! Тэтгэвэр нэм дракаа эсвэл бүгд нүлнээс Зайл !!!!!!! Хүрэл сүх хүртэл ард түмний амьдрал ойлгохгүй Өөр улсад тусламж өг ч гэх шиг Солиорсон МАН ийнхан !!!!!!!!!
Зочин [202.21.108.58] 2023-05-02 07:07:44
Ингэж солиордог хүн гэж байдагаа лав Монгол хүн биш дээ
Худалч [202.179.4.250] 2023-05-01 13:14:18
Сүүлийн 2 жилд ковидоор далимдуулж үрсэн мөнгөө аях гэж байна. ихэнх өр сүүлийн 3 жилд 3-4 их наядаар нэмэгдээ биз дээ. Үр дүн хаанаа байна. Рекламдаад идээд дуусгаа биз дээ