Т.Анхбаяр цагдан хоригдсоноор “60 ТЭРБУМ”-ЫНХАН бужигнаж эхэлсэн үү
Хаврын улс төр “60 тэрбум”-ынхнаар үргэлжлэх бололтой. Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд “шувуу” Т.Бадамжунайг Филиллин улсын Сэбү арлаас авчирснаар “60 тэрбум”-ын хэрэг дахин сөхөгдөж эхэлжээ. Цагтаа “том ах” явсан Т.Бадамжунай ч ноцтой, ноцтой асуудлаар дуугарч эхэлсэн тул олон жил дарагдсан улс төрийн хэргүүдийн зангилаа тайлагдах сэжүүр болж байгаа гэнэ.
Монголын улс төрд “60 тэрбум”-ын гэх хэрэг тод тамгалагдсан. Хэргийн эзэд М.Энхболдыг хаан болгоод, өөрсдөө ноён болох хүсэлтэй байсан тул төрийн албыг аалзны тор мэт хэрсэн сүлжээ болгох “хар” техологи боловсруулж, эрхэм дарга М.Энхболдод танилцуулсан байдаг. Гэвч ноён урваач, нохой шарваач гэгчээр тэдний боловсруулсан супер схем нь Г.Доржзодов гэгчээр дамжин задарч, хаан битгий хэл нэр бүхий хүмүүс нь “хар гэр”-т хоригдоход хүргэсэн. Тухайн үед НИТХ-ын дарга байсан Ц.Сандуй нар “60 тэрбум”-ын хэргээр ял авсан ч хэрэг нь анхаарал татсан хэвээр үлдсэн байв.
ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭДЭГ, “60 тэрбум”-ын схемийг зохиолцож явсан нэр бүхий хүмүүсийг хуулийнхан баривчлан ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулаад сар орчим болж байгаа гэх. Тэдий нэг нь Т.Анхбаяр гэгч IT инженер мэргэжилтэй залуу байгаа ба Ц.Сандуйгийн “БАРУУН ГАР” явсан тэрээр гол хүмүүсийнх нэг гэнэ. Улстөр, бизнесийнхний гар хөл болсон жирийн нэгэн IT инженерийг хэн “60 тэрбум”-ын схемийг зохиосон гэж бодох вэ дээ, ялангуяа ард иргэд. Гэтэл Т.Анхбаяр баригдсанаар улс төрийн хөшигний ард “60 тэрбум”-ынхан бужигнаж эхэлсэн байна. Түүнчлэн Т.Анхбаяр баригдсан нь ХХБ-ны удирдлагуудад ч хүндээр тусч байгаа бололтой.
Учир нь, дахиад л Эрдэнийн 49 хувийн асуудал хөндөгдөх сэжүүр гарсан гэх мэдээлэл байна. Тиймээс тэд арга ядахдаа олон нийтийн сүлжээгээр монголын шүүх хүний эрхийг зөрчиж байна, хуулийнхан мөрөөрөө явж байсан хүнийг дураараа хорьж байна гэх утга агуулгатай мэдээ мэдээлэл түгээн “ТАРХИ УГААХ” ажиллагааг хэрэгжүүлжээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэдэг үг байдаг. Сүүлийн үед хэн дуртай нь олон нийтийн сүлжээг нохойд барьдаг мод шиг ашиглах болсон нь худлаа биш. Тиймдээ ч түрүүлж дуугарсан, чанга хашиграсан, жагсаал цуглаан зохион байгуулж, тэмцэгчийн дүрд тоглосон хэн гуай ч олон нийтийг сүлжээгээр бамбай хийн хууль бус үйлдлээ, худалч хуурмаг дүрээ нуух гэж оролддог болсон нь нийгмийн бодит үнэн дүр төрх.
Эх сурвалж: asu.mn |
Сэтгэгдэл
Зочин [192.82.68.97] 2023-05-06 18:06:46
Жаран тэрбум одоо бага мөнгө болсон учир хэрэгсэхгүй болгоно юун төлөө засгийн эрх барьж бгаа билээ
Зочин [192.82.91.132] 2023-05-05 22:23:18
Сандуйг барьж хориоч
ЗОЧИН [202.9.40.149] 2023-05-05 20:03:58
САЛДАНГИЙН ОДОНТУЯА БАЙЖ СУУЖ ЧАДАХГҮЙ ШЭЭС АЛДЧИХ ГЭЭД САНДАРЧ ГҮЙГЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ МОГТООЛ ЯРИАД ГҮЙГЭЭД БАЙГАА ЮМ, ТЭР БАС ЭНЭ МЭТ ЭЛДЭВ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ХАНЬ ХАМСААТНУУД НЬ БАРИГДААД БАЙГАА, ӨӨРӨӨ Ч ХОЛБООТОЙ БАЙХ НЬ
Балж [192.82.69.231] 2023-05-05 19:59:08
60 аас дээш триллон яригдаж байхад үхсэний чинь 60 тэрбум
Zochin [59.153.86.71] 2023-05-05 17:06:54
Nuguu Har Ganbaa l bna