ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ АЮУЛТАЙ БОДИС ТЭЭВЭРЛЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Aдмин / Хууль

Тэсэрч дэлбэрэх болон мөнгөн усыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг илрүүлжээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас "2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр иргэн “С” болон “Ж”, “С” нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах, тээвэрлэх, олж авахыг хориглосон “Нитронит П” гэх нэршилтэй 17 ширхэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн.

Иргэн “Б” гэгч нь дээрх бодисыг дээрх иргэдэд худалдсан, мөн Баянхонгор аймагт байрлах өөрийн эзэмшлийн хашаанд гараашдаа зоорь ухаж хууль бусаар тээрмийн үйл ажиллагаа явуулсан.

Монгол Улсад ашиглахыг хориглосон “Мөнгөн ус” нэршилтэй химийн хортой бодис хадгалсан үйлдлийг тус тус илрүүллээ.

Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" хэмээн мэдээлэв.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.