Нийт шүүгчийн хуралдаан боллоо

Aдмин / Хууль

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 4, 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцээд нэмэлт судалгаа хийлгэж, саналыг хуралдаанд дахин ирүүлэхийг тус танхимд даалгав.

  1. Шүүх шинжилгээний тухай хууль болон Шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхээс батлах "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлал"-ыг боловсруулж буй ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, анхаарах зүйлийн талаар хэлэлцлээ.
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдээлэл ирүүлэх тухай” албан бичигтэй тус тус танилцав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах өөрчлөлтийг зарчим, агуулгын хувьд дэмжиж, баривчлах ажиллагаа шүүхийн хяналт дор хэрэгждэг, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тохиолдол бүрийг шуурхай мэдэгддэг байх чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтлоо.
  3. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төсөлтэй танилцаад тодорхой санал нэмж тусгуулахаар шийдвэрлэв.
  4. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн Шүүх байгуулах тухай хуулиар анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, түүний байршлыг тогтоох асуудлыг зөвшилцөх саналтай танилцаж, холбогдох саналыг хүргүүлэхээр тогтлоо.
  5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалтыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэнтэй холбогдуулан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр шийдвэрлэв гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.83.181] 2023-06-04 17:19:17

Одоо тарвага жонхуу нарын шүүгч прокуроруудаас салах хэрэгтэй тэгвэл рамдаа орно

Irgen [194.12.36.220] 2023-06-04 15:39:15

Хөе Шүүх цагдаа прокуророо бид чинь одоо хэдэн онд амьдраад байгаа юм бэ? Ялзарсан шүүх засаглалтай хараал идсэн амьд хүүрнүүд

irgen [202.9.40.143] 2023-06-04 00:47:46

MunhErdeniig shuudeg.yl egsen shigee 76+1 hulgaichaa zorigtoiton shalgaad yliig egeed MGL turiig tseverleed egeech.Hytadtai ynhani gazar uulzaj bsan Hurelbaataraa shalgaad.Delgersaihani hurlaasaa huusen Uuganbayriig gem buruuguid tootschih.Bugd hudalch.doloodog uomnuud.Eerchlelt heregtei bn

Иргэн [66.181.161.131] 2023-06-03 17:19:59

Авилгалын эзэд хуралдахаар хэнээс хичнээн авилга авах,яаж хаацайлах тухай л ярьдаг байх даа.

Зочин [172.59.169.124] 2023-06-03 12:59:15

Авилгачид хуралдаад яххав дэ.. хараал идсэн амьд хүүрнүүд


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.