ХААН Банкнаас “Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна

Aдмин / Эдийн засаг

Дэлгэр зун цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгч, харилцагч байгууллагуудын бизнесийн борлуулалтыг дэмжих, таниулан сурталчлах зорилгоор “Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг ХААН Банк цамхгийн урд талбайд өнөөдөр 10:30-20:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Аяллын болон зуны амралт зугаалгын хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг нэг дор цогцоор нь танилцуулах энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд дотоодын үндэсний үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгжүүд болон баялаг бүтээгч жижиг дунд бизнесийн 24 байгууллага, аж ахуйн нэгж оролцож буй.

Үзэсгэлэн худалдаанд аяллаар явахад ая тухыг хангахуйц тухтай чанартай майхан, сандал, ширээ, ор, аяны хөнжил, гэрэл, аяга, халбага, загасчлалын хэрэгсэл, дрон, дугуй гэх мэт бүх төрлийн аяны хэрэгслийг 5-30 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан борлуулж байна. Мөн ХААН Банк төв оффисынхоо гадна буюу ХААН Банк цамхгийн урд талбайд энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй бөгөөд тухайн орчмоор өдөрт дунджаар 3000-4000 хүн зорчдог, хөл хөдөлгөөний урсгал ихтэй байдаг аж.

ХААН Банк Монгол орны өнцөг булан бүрд байгаа үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид, ЖДБ эрхлэгч нартаа бизнесийн цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна бизнесийн цар хүрээгээ тэлж, амжилттай удирдан явуулахад нь туслахаар менежментийн зөвлөх үйлчилгээг Жижиг, дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан үзүүлдэг. Түүнчлэн тэмдэглэлт өдрүүд болон улирлын онцлогт нийцүүлэн бизнес эрхлэгч харилцагчдадаа санхүүгийн бус хэлбэрээр бодитой дэмжлэг үзүүлж, борлуулалтыг нь өсгөх, бизнесээ өргөжүүлэн тэлэх бүхий л бололцоогоор хангаж, үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ.

Цаашид бид жижиг дунд бизнес эрхлэгч харилцагч нараа цахимжуулж, хэрэглэгчдэд улам ойр, дижитал хэлбэрт шилжсэн байдлаар үйл ажиллагаа, борлуулалтыг нь дэмжсэн ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.