УЕПГ: Нүүрсний гэх хэрэгт холбогдсон эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбумын авлига авсан байж болзошгүй

Aдмин / Хууль

Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өгөв.

Тодруулбал "Нүүрс олборлох, худалдан авах, тээвэрлэхтэй холбоотой хэрэгт УЕПГ-аас хэд хэдэн мөрдөх байгууллагын хамтарсан ажлын хэсэгт нийт 62 мөрдөгч, зургаан прокурор ажиллаж байна. Одоогоор 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас 24 нь хэрэг бүртгэлийн 18 нь мөрдөн байцаалтынх байна. Нийслэлийн ерөнхий прокурорын газраас 58 хүнд холбогдох долоон хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин прокурорын хяналтад 26 хүний хамаарал бүхий нэг хэрэг хянагдаж байна.

Нүүрстэй холбоотой 138 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байна. Үүнд 89 албан тушаалтан байгаа бөгөөд улс төрд нөлөө бүхий долоон этгээдэд холбогдуулан шалгаж байгаа.

138 иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 63 хүнд хувийн баталгаа, таван хүнд тодорхой албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 56 хүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нийт 21 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Одоогийн байдлаар эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэх асуудал тогтоогдсон" гэж мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.213] 2023-07-05 23:21:06

13 тэрбумыг одоо мөнгөнд тооцохоо больсон. Батдөл мэтийн жижигхээн суганы орон доороос нэг доор гардаг хөрөнгө шүү дээ. Үүнээс их тоо байх ёстой.

Зочин [103.140.11.36] 2023-07-05 19:08:58

бүхэл бүтэн уулыг хамгийн чанга шудрага хуультай гэгдэх БНХАУ-н хилээр зөөж гаргахад ийм олон хүн иймхэн мөнгө авсан юм бол бараг хахууль аваагүй юм байна шүү дээ прокорууд гэж ийм л золигнууддаа их л харж үзэж за тэгээд ер нь аваагүй юм байна авах гэж байгаад больчихож тэгээд 100 к торгов гээд жүжүиг дуусаа

зочин [103.140.11.36] 2023-07-05 19:02:45

энэ хэрэг энэ хэдэн хүн энэ хэдхэн жилээр дуусахгүй зөвхөн сонгуульд бэлдсэн шоу жинхэнээс ухая гэвэл МАН нам ялсан жилүүдээс эхлэх ёстой. Их үйлд золиос байдаг гэж золиос нь хүчтэний өмнө хүчгүй буруутай хөрөнгөтэй хүн хүчтэй, хөрөнгөгүйн хүчгүй гэж энэ хуулиар энэ нөхөд сонгогджээ гэхдээ улс төрч гэх мангасууд жаахан ч гэсэн хүнлэг бай тэр үр хүүхэд ах дүүгийн хамаатуулж нэр хүндэд сэв суулгаж яах гэсэн юм ялангуяа хүүхдийг бодох хэрэгтэй дээ хүний эрх хүүхэд хамгаалал гээд л сүржигнээд нөгөө гараараа багалзуурдаад муухай юм үүнийг бичиг ч бээр эдгээр хүмүүсийн хэнийг нь ч танихгүй амьдаар нь хараагүй монголын нэг хэсэг иргэд л гэж үзэж байгаа шийтгэл ноогдуулах нь зөвөө эзнээ л олоосой билээ хүний өмнөөс хэрэг хүлээх байтугай хүний өмнөөс хүн төрдөг бүр эр хүн хүртэл төрдөг болсон цаг хэцүү шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.