ХАМГИЙН ӨНДӨР ХАМГААЛАЛТТАЙ ДААТГАЛЫГ ТӨРИЙН БАНК САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Aдмин / Эдийн засаг

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10-наас 14-нд Хүй долоон худагт банкны бүх төрлийн үйлчилгээг наадамчин олондоо үзүүлэхээр болжээ. Эдгээр өдрүүдэд харилцагч та, Хүй долоон худагт байрлах Төрийн банкны явуулын банкаар дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг авч болохоос гадна уяачид унаач хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалан “Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ыг газар дээр нь хийлгэх боломжтой юм байна.

Харилцагч та, Монгол Улсын даатгалын зах зээл дээр нэр хүндтэй даатгалын компаниудаас сонголтоо хийж хамгийн бага хураамжтай ч хамгийн өндөр хамгаалалттай даатгалын бүтээгдэхүүнийг Төрийн банк Хурдан морь унаач хүүхдүүддээ санал болгож байна. Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг https://www.statebank.mn/product/625 авна уу.

Төрийн банк зургаа дахь жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд Хүй долоон худагт банкны цогц үйлчилгээг наадамчин олондоо газар дээр нь үзүүлж байгаа юм.

Үндэсний өв соёлоо хүндэтгэн дээдэлж, дэлхийд ганцхан “Монгол Наадам”-аараа дэнж хотойтол сайхан наадаарай.

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.