Нийслэлийн 22 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дууслаа

Aдмин / Боловсрол

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийслэлийн 22 дугаар цэцэрлэгийн төв салбарын хоёр давхар өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Өргөтгөлийн барилга нь 2 давхар, тэнхлэгээрээ 38 х 20.8 метр хэмжээтэй, 6 бүлэг анги, гал тогоо, бялдаржуулах болон хөгжмийн өрөөтэй. Тус цэцэрлэгийн төв салбар нь одоогоор 14 бүлэгт 670 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор зургаан бүлэгт 200 хүүхэд нэмж суралцах боломжтой болж байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Эн Эй Пи Групп” ХХК, ерөнхий гүйцэтгэлийг “Солармед Монгол” ХХК хийж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.