МУИС-ийн оюутнууд Улаанбаатар сургуулийн байранд хичээллэнэ
Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хичээлийн шинэ байрыг энэ жилээс эхлэн шинэчлэн барихаар болсон.
Үүнтэй холбогдуулан тус сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс Улаанбаатар сургуулийн хичээлийн байранд түр хугацаагаар хичээллэх шийдвэрийг МУИС-ийн Удирдах зөвлөлөөс гаргаад байна.
Сэтгэгдэл