“Этна” галт уул дэлбэрсний улмаас “Катаниа” нисэх буудал түр хаагджээ

Aдмин / Гадаад мэдээ

“Этна” галт уулын дэлбэрэлтийн улмаас Сицилийн арлын өмнөд хэсгийн Катаниа хотод ирэх, явах нислэгүүдийг даваа гарагт түр зогсоосон талаар орон нутгийн удирдлагууд мэдээлжээ. Ингэснээр хямралд өртсөн Италийн нисэх буудлаар дамжин зорчиход улам бэрхшээлтэй боллоо.

Газрын Дундад тэнгист орших 3330 м өндөр галт уул шөнө дундаас идэвхжиж, үнс, лаав цацаж эхэлжээ. Лаавын урсгал үүр цайхаас өмнө татарсан боловч галт уулын тогоонуудын нэгнээс үнс нурам цацагдсан хэвээр байна.

Жуулчдын сонирхлыг ихэд татдаг Катаниад ирэх, явах нислэгүүдийг орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөөний 06:00 цаг хүртэл түр зогсоосон гэж нисэх буудлын оператор компани мэдээлсэн байна. Ийнхүү даваа гаргийн шөнө гэхэд нислэгийг сэргээж магадгүй гэсэн найдлага тасарчээ.

Түүнчлэн мягмар гарагт уг нисэх буудлыг зорихын өмнө агаарын тээврийн компаниудаас мэдээлэл авахыг зорчигчдод зөвлөсөн байна.

Харин даваа гарагт ирэх нислэгүүдийг Сицилийн арлын бусад нисэх буудлууд руу шилжүүлжээ. Италид мягмар гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож буй тул зуны аяллын оргил үе болж буй ажээ.

Олон гудамж үнс нурманд дарагдсантай холбогдуулан Катаниа хотын захирагч Энрико Трантино 48 цагийн хугацаанд хот дотор мотоцикл, дугуй унахыг хориглож, зам гөлгөр гулгамтгай болсон тул автомашин эзэмшигчдийг 30 км/цагаас илүү хурдлахгүй байхыг үүрэг болгожээ. Сицилийн арлын нийслэл Палермогоос ч олон жуулчин татдаг Катаниагийн нисэх буудлын терминалын барилгад сарын өмнө гал гарсны улмаас олон долоо хоногийн турш саатал үүсээд байв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.