Нэгдүгээр ангийн цахим бүртгэл энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл үргэлжилж байна. Сургуулийн хийсэн хуваарилалтын дагуу эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан баталгаажуулалт хийх юм. Нийт 62 мянган хүүхдийг бүртгэх боломжтой боловч одоогоор тэдний 23 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч суудлаа баталгаажуулсан байна. Сургууль нь түр түдгэлзүүлсэн, хянагдаж байгаа, бүртгэхээс татгалзсан хүүхдүүд сургуулийн элсэлтийн комисст хандахыг БШУЯ-ны мэргэжилтнүүд зөвлөж байна. Нэгдүгээр ангийн цахим бүртгэл энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл