Ж.Байден: Цагаан арьстнуудын давуу байдлын тухай үзэл санаа орших орон зай Америкт байхгүй

Aдмин / Гадаад мэдээ

Флорида муж улсын Жексонвилл хотод бямба гарагт галт зэвсэг ашиглан 3 хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден ням гарагт үг хэллээ.

“Цагаан арьстнуудын давуу байдлын тухай үзэл санаа орших орон зай Америкт байхгүй гэдгийг бид тов тодорхой бөгөөд эрс шийдвэртэй мэдэгдэх ёстой. Дэлгүүр рүү явж буй африк гаралтай америкчууд, эсвэл хичээлдээ явж буй африк гаралтай америк сурагчид арьсныхаа өнгөнөөс болоод буудуулах вий гэсэн айдастай байдаг ийм амьдралыг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй, таягдан хаях ёстой. Дуугүй байна гэдэг бол хэрэгт хамтран оролцож байна гэсэн үг, бид дуугүй суух ёсгүй” гэж Ж.Байден хэлжээ.

Тэрбээр цааш нь мэдэгдэхдээ “хууль сахиулах байгууллагууд иргэний эрх зөрчигдсөн хэргийг шалгаж байгаа бөгөөд уг хэрэг нь үзэн ядалт, хүчирхийлэлд суурилсан хэт туйлшралаас үүдэлтэй” гэж үзэж байгааг хэллээ.

Баг өмссөн цагаан арьст эрэгтэй хүн Dollar General гэдэг дэлгүүрт орж ирэнгүүтээ хас тэмдэг сийлсэн буугаар шууд гал нээжээ. Үүний улмаас 2 эрэгтэй хүн, нэг эмэгтэй амиа алдсан байна. Халдлага үйлдэгч этгээд амиа хорложээ. Жексонвилл хотын цагдаагийн газрын дарга Т.К. Уотерс эл хэргийг “арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах сэдэлтэй” гэж тодорхойлооод, гэмт этгээд өмнө нь ийм утга агуулгатай мэдэгдлүүдийг хийж байсан гэдгийг дурдлаа.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

safasf [103.130.115.75] 2023-08-31 02:11:39

<a href="https://medee.mn/p/181266">asfsa</a>

dfds [103.130.115.75] 2023-08-31 02:11:08

gdsgdsg

Зочин [203.98.76.249] 2023-08-29 11:02:38

байгаа юм биш үү. дэлхийн нөгөө бөөрөнд байгаа монголд мэдэрэгдээд байхад.

Зочин [79.237.250.189] 2023-08-29 04:23:27

Зсссссс


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.