МСҮТ, коллежийн сургалтын хугацаа энэ жилийн элсэлтээс эхлээд 3 жил боллоо
БШУЯ-аас “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа дараах мэдээллийг өглөө. Шинэ батлагдсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиар хуучин “Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллеж” гэж байсан нь “Мэргэжлийн боловсролын сургууль болон политехник коллеж” болж өөрчлөгдөж байгаа юм байна.
Мөн ерөнхий эрдмийн агуулгад өөрчлөлт орж байгаа учраас өмнө нь 2.5 жилээр суралцаж төгсдөг байсан бол энэ жилийн элсэлтээс эхлээд гурван жилийн сургалтын хугацаатай болж өөрчлөгджээ. Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад жил болгон дунджаар 20,000 хүүхэд элсдэг байна. Энэ жилийн хувьд 9 болон 12-р ангийн төгсөгчийн тоо нэмэгдсэн учраас элсэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Жилд хоёр удаа буюу өвөл, намар элсэлт авдаг учраас одоогийн байдлаар 60 хувийн элсэлттэй байгаа юм байна. Түүнчлэн өмнөх жилээс эхлээд боловсролын нэгдсэн мэдээллийн удирдлагын системд бүртгэл явуулж байгаа учраас ЕБС болон дээд боловсролын байгууллагад давхар суралцаж байгаа хүүхдийг давхар бүртгэх боломжгүй гэдгийг тэрбээр онцоллоо.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-09-01 10:23:26
2 жил хангалттай. нэг их бичиг уншаад сураад байх юм алга. хийгээд гараараа оролдоод сурчихад болоо
зочин [202.9.46.188] 2023-09-01 08:20:01
халиунаа гэж авилгач авгай зайлаагүй юм уу