Жолоочийн ангилал даруулж өгнө хэмээн иргэдийг залилсан этгээдэд нэг жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

Aдмин / Хууль

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Т-г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт холбогдуулан тус шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Т нь удаа дараагийн үйлдлээр “8888” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Ангилал дарна үнэмлэх гаргана. Найдвартай баталгаатай чатаар ороод ирээрэй, А болон мэргэшсэн жолоочийн ангилал даруулж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж улмаар хохирогч Н.Н, Т.О нартай чатаар харилцан, өөрийн Хаан банкны дансаар 2,450,000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Ц.Т-г гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.