ХААН Банк тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа хуваалцлаа

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганыг ХААН Банк дэмжин оролцлоо.

Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий тус чуулганд Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон хэрэгжүүлэгчид, бусад оролцогч талуудын төлөөлөл оролцсон юм. Түүнчлэн, Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгохыг эрмэлзэж буй үндэсний олон компани чуулганыг дэмжин оролцож, тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга, сайн туршлагуудаа танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй энэ үед байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжин ажиллахыг ХААН Банк тэргүүлэх чиглэлээ болгодог төдийгүй үнэт зүйлсдээ “Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаа тусгасан билээ. Тус чуулганы үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа Тогтвортой хөгжлийн сайн туршлагаа хуваалцан цаашид хувийн хэвшлийн байгууллагуудыг манлайлан ажиллахаа илэрхийллээ. Мөн ХААН Банкнаас өөрсдийн бүүт ажиллуулж, Тогтвортой хөгжлийн бодлого болон Тогтвортой хөгжлийн тайлангаа хүрэлцэн ирсэн хүндэт зочдод танилцуулсан юм.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ Монгол Улс 9-р сарын 18-19-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд дээрх арга хэмжээг бэлтгэл ажлын хүрээнд урьтал болгон зохион байгуулж буй. Монгол Улс сайн дурын эхний илтгэлээ 2019 онд танилцуулсан бол үндэсний 2 дахь илтгэлээ өнгөрсөн 7-р сард НҮБ-ын чуулганд танилцуулж, тодорхой үүрэг чиглэл, амлалт авсан билээ.

ХААН Банк – Хамтын өсөлт төгөлдөр


Сэтгэгдэл

сүрэн [103.80.210.233] 2023-09-08 09:48:51

хаан банкны зээл болохгүй бнаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.