Итали, Хятадын Ерөнхий Сайд нар уулзжээ

Aдмин / Гадаад мэдээ

9-р сарын 9-нд Шинэ Дели хотноо Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар уулзжээ.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян энэ үеэр хэлэхдээ: "Хятад, Италийн эрүүл, тогтвортой харилцаа хоёр орны ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Ирэх жил бол Хятад, Итали иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой болно. Үүнийг боломж болгон Итали улстай хамтдаа яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цэцэглэл хөгжлөө харилцан дэмжихэд Хятадын тал бэлэн байна

Хятад, Итали улсын засгийн газар хоорондын комиссын хурлыг сайтар ашиглаж, хамтын ажиллагааны түвшингээ дээшлүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хоёр тал "Их 20" бүлгийн хүрээнд хэлхээ холбоогоо бэхжүүлж, зохицуулалтаа эрчимжүүлж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний хангамжийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй" гэсэн байна.

Харин Жоржиа Мелони хэлэхдээ, "Итали, Хятад хоёр өнө эртний соёл иргэншилт орон бөгөөд хоёр орны найрсаг хэлхээ холбоо маш урт түүхтэй юм. Хоёр улсын засгийн газар хоорондын комисс амжилттай ажиллаж буйг Итали сайшааж байна. Хятадын талтай солилцоо, яриа хэлцлээ эрчимжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Италийн тал бэлэн байна" гэжээ.

Г.Бямба


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.34] 2023-09-11 16:13:32

Европ мандтугай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.