В.Зеленский ирэх долоо хоногт Ж.Байдентай Цагаан ордонд уулзана

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай ирэх долоо хоногт Цагаан ордонд уулзана гэж “Associated Press” агентлаг Америкийн засаг захиргааны эх сурвалжийг эш татан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчтэй есдүгээр сарын 21-ний пүрэв гарагт уулзана. Тэрбээр АНУ-д айлчлах үеэрээ мөн Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гол арга хэмжээ болох улс төрийн ерөнхий санал, шүүмжлэлд оролцоно.

Түүнлчэн Америкийн хууль тогтоох байгууллагад зочлох төлөвтэй байна. В.Зеленскийн хийх айлчлал "Украинд цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 21 тэрбум доллар хуваарилах Ж.Байдены хүсэлтийг Конгресс хэлэлцэж байгаа үед болно" гэдгийг тус агентлаг онцолжээ.

Ж.Байден, В.Зеленский нар есдүгээр сарын 19-ний өдрийн эхний хагаст НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх бол есдүгээр сарын 20-нд Украины асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурал болох боловч одоогоор энэ уулзалтад Ерөнхийлөгч нар нь оролцох эсэхийг Украин болон Америкийн талуудын аль аль нь мэдэгдээгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Иргэн [202.55.188.81] 2023-09-16 11:27:25

УКР гэдэг энэ сайхан улс орноо энэ хүн том орнуудын тоглоом болгоод дуусгалаа. Одоо2 герман, 2солонгосын туршлага л үлдсэн. Өөр гарц үлдээгүй байх.

зочин [202.9.46.246] 2023-09-15 17:23:25

үгүйртлээ малаа үхтлээ үрээ гэж харж хандах нь дээр байх даа

зочин [59.153.115.223] 2023-09-15 12:40:22

Хойд эцэг дээрээ очих нь дээ

Зочин [192.82.92.153] 2023-09-15 11:32:33

АНУ -г дампууруулж байгаа нөхөр дөө, өвгөн нэрэлхээд байгаагаа өгөөд л дуусна даа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.