Нийт шүүгчдийн II чуулган энэ сарын 28-нд болно

Aдмин / Хууль

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулганыг есдүгээр сарын 28-29-ний өдөр хуралдуулахаар болжээ.

Нийт шүүгчийн чуулган нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцдэг бөгөөд тодорхой хэрэг маргаантай холбоотой асуудлыг хэлэлцдэггүй.

Ээлжит хоёрдугаар чуулганаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсож, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар зөвлөмж гаргах юм байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.46.22] 2023-09-18 08:24:24

шүүх олон нүүртэй болсон Баярцогт Баяр мэтийн луйварчид нь хууль үйлчлэхгүй шудрага байсан бол монголын ард түмэн ингэж амьдрахгүй л байсан байх

ШЕЗ өө өөрчил, шинэчил [103.212.116.153] 2023-09-18 05:15:22

Баярцогт мэтийг аргаладаг АВЛИГАЧИН шүүгч нараа зайлуулж байж шүүхийн засаглал, шүүхийн бие даасан байдал гэж ярих ёстой шүү. ШҮҮХЭД нэг авлигачин шүүгч л байхад та нарыг иргэд муу хэлнэ дээ. АВЛИГАЧИН шүүгч нараасаа салах арга алга уу?

Зочин [202.9.46.38] 2023-09-17 17:56:57

Ялзарч өгөршиж авилаг хахуульд идэгдэж халдашгүй дархан эрхээр халхавчилсан дарангуйлагч шүүгчид олширч шудрага шулуун ажилдаа үнэнч шүүгчид цөөдөөд байгаагаас хулгай луйвар авилгачид монголоор дүүрэн боллоо щдэ

Зочин [85.249.167.245] 2023-09-17 13:50:17

Бугдииг нь буудаж алвал цоо шинэ хумуус тавинаа

Зочин [66.181.161.148] 2023-09-16 22:07:36

Манай шүүгчид шиг хулхи шүүгчидтэй байснаас байхгүй байдагсан бол авилгачин идээчин уугаачингуудын заримыг нь ч болсон шиитгэчихсэн байх байсан Зөндөө авилгал булхай луйвар байгаад байгаа ч шүүгчидиин хуулиар бол байхгүй юм шиг байгаам

Зочин [103.212.116.99] 2023-09-16 17:02:17

Яг энд нь бөөнд юу яачуул монголд шударга ёс тогтчих болов уу


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.