ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн хэргийг өнөөдөр ШҮҮХЭД шилжүүлнэ

Aдмин / Хууль

Филиппинд ДӨРВӨН жил орчим амьдраад "ШУВУУ" ажиллагааны хүрээнд баригдаж ирсэн Т.Бадамжунайг шүүх баяр наадмын үеэр сулласан. Гэхдээ түүнд холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр "Зэсийн баяжмал худалдан авах гэрээ"-нд хууль бусаар нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн талаар АТГ-аас долоодугаар сарын 31-нд мэдээлсэн.

Хэргийн оролцогч нарын өмгөөлөгч нар ээлжлэн гомдол гаргаж байгаа нь хууль хяналтын байгууллагуудын хэрэг хянан шалгах процесст хүндрэл учруулж байна.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг заавал авч хэлэлцэх ёстой гэсэн тайлбарыг албаны эх сурвалжууд өгч байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар Т.Бадамжунайн асуудлаар шашны томоохон төлөөллүүд түүний хэргийг харж үзэхийг төрийн гурван өндөрлөгөөс гуйж, албан ёсны бичиг өгч байна гэх мэдээлэл бий.

Эх сурвалж: Арслан.мн


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2023-09-19 18:12:14

Ийм лалартай ноцолдож байхаар өөрийн нь болон үр хүүхэд хамаатан садангийнх нь хөрөнгийг хураагаад цаазалчих хэрэгтэй. Ингэвэл дараагийн луйварчидад сануулага болно

Зочин [71.202.216.255] 2023-09-18 23:44:44

Лам нар хүртэл хулгайчаа өмөөрдөг болоо юу,лам нарт орохгүй гарахгүй юм алгаа,хүчин хийнэ,хулгайчтай үгсэнэ,төрийн хэрэгт оролцоно,ганданг бизнесийн талвар болгоно,ёстой нүгэлтэй газар болжээ

Zochin [103.242.47.86] 2023-09-18 22:51:29

Mafiin toligoin asuudal udaan shiidegdej bna shu

За даа [203.23.199.2] 2023-09-18 17:20:05

За даа Наадмын үеэр хулгайгаар гаргаад . . . Одоо бүх хэрэг даргадлаа гэсэн үг Яах вэ байз энэ бүлэглэл, хуулийханыг . . .

Иссм [66.181.160.6] 2023-09-18 15:21:15

Энэ чинь ямар ч хамгүй . Ганцаараа хэрэг хийсэн хүн үү? Жүжиглэхээ больцгоо хуулийнхан.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.