УЛСЫН ӨМЧИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙН АВЛИГАЛЫГ ИЛ БОЛГОХ…
Эрдэнэт үйлдвэрт АТГ-аас хяналт шалгалтын ажиллагаа явуулахад засаглал нь нэг хүнд хэт төвлөрч, хяналтын бүтцүүдийн хараат бусаар ажиллах боломжийг хаасан буюу өөрөөр хэлбэл хууль бус авлигалын шинжтэй бүтэц нь ужигарсан.
“2022 оны 6-р сард Эрдэнэт үйлдвэрийн бүтцийг өөрчлөн баталсан байна. Ингэхдээ Монгол, оросын хамтарсан үйлдвэр байх үеэс дордуулсан, компанийн засгалалын талаас ухралт хийж, хяналтын нэгжүүдийг хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг хааж, нэг хүнд эрх мэдлийг төвлөрүүлсэн гэж АТГ-аас дүгнэжээ.
Тухайлбал, 2022 оны бүтцийн өөрчлөлтөөр Ерөнхий захирлын дор Тамгын газар, Ерөнхий инженерийн орон тоог бий болгосон.
Тамгын газрын харьяанд Хөрөнгө оруулалтын газар, Худалдан авах ажиллагааны бодлогын газар, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газар, Хүний нөөц, Эдийн засаг, Санхүү нягтлан бодох бүртгэл, Хуулийн хэлтэс, Дотоод хяналт зэрэг 5 газар 9 хэлтэс, 8 байгууллага, 2 цехийг хариуцуулж төсөв, худалдан авалт, хяналтыг нэг дор нэг хүний мэдэлд хариуцуулан, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилтэй ажлын байрыг бий болгосон байна.”
Эрдэнэтийн ажилчид ажил хаялт зарлаж, өөрсдийнхөө эрх ашгийг хангуулах гэсэн оролдлого цаагуураа удаан хугацааны хууль зөрчсөн агуулгыг илэрхийлж байна уу гэлтэй. Ажилчид ажил олгогчоос хуулийн хүрээнд шаардлага тавих нь зөв ч “удам залгасан уурхайчин” гэх каст маягийг бүтцээ хэвээр үлдээхийн төлөө ажил хаялт зарлаж байгаа бол энэ хэтэрхий бурангуй. Шударга хөдөлмөрийн хуваарь, эрх зүйт ёс, хуульд нийцсэн нийгмийн харилцаанд оролцогч бол Монгол Улсын төрт ёсоо хүндэтгэх учиртай.
Д.Энхбат
Сэтгэгдэл
Зочин [103.9.90.100] 2023-09-19 17:23:32
ЖИРИЙН АРД ИРГЭД ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ 10 ЖИЛ АВСАНГҮЙ. ГАНЦ УДАА 68.000 ТӨГРӨГИЙН НОШДОЛ АШИГ ГЭЖ ХҮҮХЭД ХУУРЧ БАЙГАА ЮМ ШИГ ХАРУУЛААД ТЭГЭЭД БАЙХГҮЙ. УИХ ЫН ГИШҮҮД ТООЦОЖ ҮЗЭЭД НЭГ ХҮНД ЖИЛД 2 САЯ ТӨГРӨГИЙН АШИГ НОГДОХ ЁСТОЙ ЮМ БАЙНА . ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БАЙСАН АА ОДОО БОЛОХООР ТАГ ЧИГ
Уншигч [43.242.243.182] 2023-09-19 14:10:00
Удирдлагын бүтэц асар оронтой болж,шийдвэр гаргах эззэнгүй мэт хариуцлагаас бултдаг,хүнд суртал ихсэж,ажиллагсадын идэвх суларч,зүгээр шахуу суудаг хүни тоо ихэссэн.
Зочин [66.181.178.17] 2023-09-19 13:01:18
Ууж идэж ханаж цаддаггүй хүмүүс л удирдлаганд нь байдаг байх шүү.
Иргэн [59.153.86.144] 2023-09-19 12:22:23
Хувийн компани биш юун залгамж халаа вэ. Тийм байж болохгүй Улаанбаатар хотоос залуучууд очиж ажиллах боломж бололцоог бүрдүүлэх хэрэгтэй.