Хунтайж Уильям “Earthshot” шагналд өрсөлдөгчдийг танилцуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Уэльсийн хунтайж Уильям байгаль орчныг хамгаалах үйлсийг урамшуулах зорилготой 1 сая фунт стерлингийн /1.2 сая ам.доллар/ шагналын сан бүхий таван шагналыг хүртэхийн төлөөх өрсөлдөөнд тунан үлдээд буй 15 шинийг санаачлагчийн жагсаалтыг танилцуулжээ.

Хунтайж Уильям Нью-Йорк хотод даваа гарагт хүрэлцэн ирсэн бөгөөд Уур амьсгалын долоо хоног болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулгантай зэрэгцэн хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Earthshot Prize Innovation Summit” уулзалтад оролцлоо.

Өдгөө 41 настай хунтайж болон түүний “Royal Foundation” сангаас “2030 он гэхэд гараг дэлхийгээ нөхөн сэргээхэд чиглэсэн шинэлэг шийдлүүдийг олж нээх” зорилгоор “Earthshot” шагналыг 2020 оноос олгож эхэлсэн билээ. Энэ оны шагналын төлөөх өрсөлдөөнд тунаж үлдсэн 15 оролцогч нь зургаан тивийг төлөөлж байгаа бөгөөд шинжээчид нарийн шалгаруулалт хийсний 1100 гаруй нэр дэвшигчдээс шигшигдэн үлджээ.

Гурав дахь жилдээ тодруулах шагналын эздийг Сингапурт 11 дүгээр сарын 7-нд болох ёслолын арга хэмжээний үеэр танилцуулж, тэдэнд ногоон шийдлээ хэрэгжүүлэхэд нь зориулж шагналын мөнгийг олгох ажээ. Түүнчлэн финалын шатанд шалгарсан оролцогчид “шинэ шийдлийнхээ ахиц дэвшлийг хурдасгахын тулд” жилийн турш үргэлжлэх “Earthshot” шагналын тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой.

“Earthshot” шагналыг “Байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээе”, “Агаараа цэвэрлэе”, “Далайгаа сэргээе”, “Хог хаягдалгүй дэлхийг бүтээе”, “Уур амьсгалыг тохируулъя” гэсэн таван чиглэлээр олгоно. Эдгээр төрөл тус бүрд гурван оролцогч эцсийн шалгаруултад тунаж үлдээд байгаа бөгөөд тус тус нэг ялагчийг тодруулах ажээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2023-09-21 10:22:43

Бид агаараа л цэвэрлэмээр байгаа юм даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.