Хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэг хэзээ шударга шүүхийн өмнө очих вэ?
Манай дарга нар ам л нээвэл гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэж ярьдаг “мода”-тай болоод жил тойрч байна. Монгол Улсад 20 мянга орчим гадны хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл тэднийг янз бүрийн байдлаар хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмддэгийг хууль зүйн сайд удаа дараа мэдэгдсэн.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол хүн “муухай монгол хүн” гэдэг нэрнээсээ салмаар байна. Монгол хүнтэй гэрээ хэлэлцээр, арилжаа наймаа хийсэн бол хийсэн шиг хийчихдэг имижийг бид гадны хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс байхгүй. Хөрөнгө оруулагчдыг хохироосон хэрэг шударга шүүхийн өмнө очих ёстой” гэсэн. Мөн хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргийн жагсаалтыг гаргахаар болов. Засгийн газрын хуралдаанаар ч Хөрөнгө оруулалт худалдааны газрыг байгуулах шийдвэр гаргасан.
Энэ бүгд хөрөнгө оруулагч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэж буй бөгөөд Монгол Улс хөрөнгө оруулагчдэд ээлтэй байх имидж бүрдүүлж буйгаа зарлаад байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын “том” амлаад байгаа гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэсэн бодлого шийдвэр “цаас”-наас цааш хэтрэхгүй байна гэж ойлгогдох нэг л жишээг дурдая. БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг мэдэхгүй хүн үгүй. Энэ талаар бичээгүй хэвлэл ч байхгүй биз.Ийн олон жил, сараар шүүхийн үүд сахиж буй Солонгос эмчийн энэ хэрэг 3-4 дэхь удаагаа хойшиллоо. Хамгийн сүүлд энэ сарын 14-нд товлогдоод байсан ч дахиад л болсонгүй. Харин монголчуудад хамаг эд хөрөнгөө дээрэмдүүлсэн хөрөнгө оруулагч найдлага тасрахгүй хүлээсээр байгаа юм. Гэтэл шүүх процесс хэдэн жил дамнан үргэлжилж, өнөө ч элдэв шалтгаан арга саам тоочин сунжирсаар байгаа аж.
Монголчуудад эчнээ танил болоод буй эл хэргийг дахин сануулахад, “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтайгаа БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Ириүм” компанийн захирал эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан.
Байгуулсан эмнэлэгт нь ажиллаж байгаад солонгос хөрөнгө оруулагчийнхаа тушаалаар “Монгол Хьюндай” эмнэлгийн ажлаасаа чөлөөлөгдсөн ч компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдоод байгаа.
Тодруулбал, хулгай луйврын замаар авсан эл тоног төхөөрөмжийг Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи Мед” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн. Д.Баасанжав нь Д.Мөнхбатыг “Эм Би Жи Мед” ХХК-ийн захирлаар ажиллахад “Монгол Хьюндай” эмнэлгийн дарга байжээ. Улмаар хамтдаа “Эм Би Жи” ХХК-ийг байгуулахад захирал нь болсон. Тэд хамтдаа луйвардаж авсан тоног төхөөрөмжүүдээ банкны зээлийн барьцаанд тавин 4.9 тэрбум төгрөг зээлсэн. Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гэх мэтээр олон ноцтой баримт бичигддэг.
Түүнчлэн Д.Мөнхбат нар нь 2017 оны сүүлчээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс нэг сарын дараа “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулжээ.
Ингэж хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилсөн.Харин “дотор” нь өөрчлөгдсөн зүйлгүй. Ийм л амархнаар монгол эмч нар бүхэл бүтэн эмнэлэгтэй болж, Солонгос эмч хөөгдөж туугдаж өдгөө шударга шүүх хүсэмжилж сууна. Эл хэргийг өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл шүүхийн дараагийн шатны хурал олон удаа хойшилсоор энэ сарын 17-нд товлогдоод байсан ч дахиад л хойшилсон. Одоо 27-нд гэж зарлажээ. Хууль зүйн сайдын хэлсэнчлэн хөрөнгө оруулагчид шударга шүүхийн өмнө очих уу, Монголын төр ээлтэй байх амлалтдаа хүрэх үү гэдгийг харах үлдлээ.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
иргэн [203.91.115.37] 2023-09-27 18:31:34
дэлхийд байхгүй дээрэмчин луйварчин шүүх ганцхан Монголын шүүгч нар шүү
Adilaa [66.181.160.65] 2023-09-27 18:30:30
Naadah chini yu ch bish elbegdorjiin hongiloor oruulsan mynga tumen deermiig ilchleech turiin 3 n undurlug yagaad ene shuugch shuuhiin honliig nuraahiig husehgui nuraahgui bnaa MAN n hamgiin chuhal sanal avsan zuil ni shudarga yos shudarga erh tegsh huuli shuuh zasaglal uureg hariutslagiig bii bolgono gesen l amlaltshdee tednii muriin hutulbur 99.99% r biylej bolno ard tumnii tsor gants husel muruudul itgel bol erduu l shuuhiin shinchlel shudarga yos shuudee uuniigee l biyluulehgui bol 24 ondMAN gudmandaa guhah baisiin ed uunee medeed namiin jagsaalt gej gargaj irsendee chonoo chono
Гир [45.154.108.18] 2023-09-27 16:38:02
Монголын шүүхийг дэлхий харж буй.
Зочин [66.181.184.236] 2023-09-27 09:02:12
Хөрөнгө оруулагчийг үргээгчид, эднийг шүүх ёстой
Зочин [202.9.40.57] 2023-09-27 05:28:18
Шүүх бол Монголын гутамшиг. Бүх вм шүүхээс үүдэлтэы
zochin [66.181.160.109] 2023-09-26 19:59:16
ene luibarchidiig shiitgeech ee.shudraga baiy l daa
Зочин [192.82.65.88] 2023-09-26 16:33:56
Манай шүүх засаглал нэг л бишээ. Яг энэ хэвээрээ явбал авилга, хулгай, ял завшилт, захиалгат хуулиар улсыг сүйрүүлж дуусахаар байна. Дээр нь боловсролыг хэн дуртай нь өөрчилж, багш нарыг нохойноос дор болгож эрдэм боловсролгүй, хүмүүнжээгүй ард түмнийг яг л мал шиг маллаж, улс орныг идэж дууслаа. МАН-ыг тэнгэр ниргэг.
Зочин [202.131.225.53] 2023-09-26 15:30:03
ямар муухай юм бэ
Зочин [1.146.133.197] 2023-09-26 11:44:08
Monnis-iin Chuluunbat gadaadiin hurungu oruulagchiin buh yumiig ni deeremdeed shorond hiisen hergiig shalgaachee. Yaaj gadniihan mongolchuudad itgej hurungu oruulah vee dee. Deeguur baigaa avligachdaa zailuj baij l itgel torno baih daa.
МОНГОЛын авлигачин шүүгч нарыг яах вэ? [103.212.116.153] 2023-09-26 10:47:04
ЮУНЫ өмнө авлигачин шүүгч нараа зайлуулаач. ШҮҮХ засаглал, шүүхийн бие даасан байдал гэдгийг шүүхэд АВЛИГАЧИН шүүгч байхгүй болсон цагт л ярих хэрэгтэй. ОДОО ҮАБЗ ийн гурав яаралтай арга хэмжээ авч БҮХ шүүгчээ халах хэрэгтэй. ШҮҮХЭЭ шударга хуульч нараар шинээр бүрдүүлэх арга хэмжээ авбал сайнсан. ИНГЭЖ л шүүхээ цэвэрлэхээс өөр арга алга.
Зочин [66.181.180.95] 2023-09-26 10:37:34
Ийм байхад гаднынхан яаж хөрөнгө оруулах вэ дээ. Ичиж үхмээр юм эмч нар нь ийм болохоор хэлэх ч үг алга бүгд луйварчингууд. Шүүх шудрага шийдээсэй.