БНАСАУ хилээ нээлээ

Aдмин / Гадаад мэдээ

Умард Солонгосын тал “COVID-19” цар тахал тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд 2020 оны эхээр тогтоосон хилийн хяналтын хатуу арга хэмжээнүүдээ үе шаттайгаар сулруулж байна. Үүний хүрээнд гадаадын иргэдэд Умард Солонгосын хилээр нэвтрэхийг даваа гаргаас эхлэн зөвшөөрсөн тухай Хятадын Төв телевиз мэдээлжээ.

Тус телевизийн мэдээлснээр, хилээр нэвтэрч буй хүмүүст хоёр хоног тусгаарлагдах шаардлага тавих ажээ. Харин Умард Солонгос руу хийх аяллыг зохион байгуулдаг Хятадын аяллын компаниуд энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хүлээн аваагүй байна.

Наймдугаар сарын 22-ны өдөр Умард Солонгосын төрийн мэдлийн агаарын тээврийн “Air Koryo” компани Пёньян-Бээжин чиглэлд нислэгээ сэргээжээ.

Үүнээс таван өдрийн дараа Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэхдээ, хилийн чанад дахь Умард Солонгосын иргэдэд эх орондоо ирэхийг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ долоо хоног тусгаарлагдах шаардлага тавина гэсэн юм. Харин гадаадын иргэдийн тухайд дурдаагүй байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун энэ сарын эхээр ОХУ-ын Алс Дорнодод зочилж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн билээ. Түүний хувьд энэ нь коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш хилийн чанадад хийсэн анхны айлчлал байв.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.