БНСУ-д 17 сувилагч, эх баригч суралцаж байна

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ онд багтаад 200 сувилагч, эх баригчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Энэ хүрээнд ЭМЯ, ЭМХТ-өөс сувилагч мэргэжилтнийг чадавхжуулж, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор БНХАУ, БНСУ-д сургалтад хамруулж байна.

БНСУ-д сургалтад хамрагдах сувилагч, эх баригч нарын эхний баг тус улсад очсон. Есөн аймаг, төрөлжсөн мэргэшлийн хоёр эмнэлгийн 17 сувилагч, эх баригч энэ сарын 16-наас эхлэн Сунчонхян их сургуулийн Сөүл Бүчон эмнэлгийн Сувилахуйн тэнхмийн үйл ажиллагаатай танилцаж, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, сувилагчийн гүйцэтгэж буй үүргийн талаар мэдээлэл авч, шинэ сувилагчийг хэрхэн сургаж, дадлагажуулдаг талаар туршлага судалж байна. Мөн энэ удаагийн сургалтаар өвчтөний биеийн байдлыг үнэлэх, өвдөлтийн менежмент, сувилагчийн ёс зүй, хандлага зэрэг сэдвээр онол, дадлага хосолсон хэлбэрээр сургалт авах юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-20 12:53:47

дэмий л зардал байна. монголдоо бол дэлхийг гйцсэн ард түмэн шүү дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.