Энэ хичээлийн жилд сургууль, дотуур байрны 400 модон жорлонг хална
Сургууль, дотуур байрны модон жорлонг халах ажлыг 2021 оноос эхлүүлсэн. Энэ ажлыг “Эрдэнэт” үйлдвэрийн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр эхлүүлж байлаа. Түүнээс хойш жил бүр төсөвт тодорхой хэмжээний санхүүжилтийг төсөвт суулгасаар ирсэн. Ирэх оны төсөвт уг санхүүжилт багтсан эсэх тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрээр “Энэ хичээлийн жилд 400 орчим цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг барина. Шаардлагатай 160 тэрбумын хөрөнгө шийдэгдсэн. Нийт улсын хэмжээнд 940 ариун цэврийн байгууламж бүрэн байгуулж дуусч байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэв.
Сэтгэгдэл