2023 оны 2 дахь ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 10-нд дуусна

Д.Тулга / Боловсрол

2023 оны 2 дахь ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй гэдгийг анхаарна уу. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл

Зочин [124.158.92.16] 2023-11-08 09:29:59

Жилд 2 удаа ЭЕШ Жилд 2 удаа Төрийн албан хаагчийн шалгалт өгөх зэрэг нь иргэдийн мэдлэгийн түвшин буурч, чадахгүй байнаа, дахиад өгөө үз дээ л гэж бна. Болвол авая даа гэж байгаа юм байхдаа. Харин ч цахим хөгжсөн үед арай ч дээ.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.