Алдаатай хэвлэгдсэн ховор марк 2 сая долларын үнэ хүрчээ
Америкийн шуудангийн ховор марк Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 2 сая доллароор зарагдсанаар хамгийн өндөр үнэд хүрсэн марк болжээ. Марк цуглуулгын хувьд энэ нь дээд үнэ биш бөгөөд хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан марк бол есөн жилийн өмнө 9.5 сая доллароор зарагдаж байсан “British Guiana” юм. Гэхдээ энэ нь Америкт хэвлэгдсэн маркнуудын дээд амжилт ажээ.
Алдарт “Inverted Jenny” маркийг 1918 онд гүйлгээнд гаргаж байсан бөгөөд анх 24 центийн үнэтэй байжээ. Тухайн үед ердөө 100 ширхэг хэвлэгдсэн тул ховорт тооцогддогоос гадна санамсаргүй алдаа гарч "Женни" нэртэй "Curtiss JN-4” давхар далавчит нисэх онгоц уруугаа харан хэвлэгдсэн нь алдартай болоход нөлөөлсөн байна.
Дуудлага худалдааны үеэр уг маркийг марк цуглуулагч Чарльз Хак худалдан авсан байна. Тэрбээр хоёр ийм марктай бөгөөд анхныхыг энэ зууны эхээр 300 орчим мянган доллароор худалдаж авч байсан бол хоёр дахийг нь 2007 онд нэг сая орчим доллароор авчээ. Өдгөө 76 настай Чарльз Хак Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа хүүхэд байхаасаа л уг маркийг авахыг хүсдэг байснаа хуваалцсан байна. Эл марк нь ердөө 100 ширхэг л зарагдсан учир дэлхийн марк цуглуулагчдын дунд ихээхэн эрэлттэй болжээ.
Э.ХУЛАН
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.