Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болжээ

Aдмин / Эдийн засаг

Чанаргүй зээл, мөнгөн хадгаламжийн энэ оны эхний аравдугаар сарын тоон мэдээллийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Норов танилцууллаа.

Тэрбээр “Төгрөгийн хадгаламж энэ оны аравдугаар сард 15.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн. 13.3 их наяд нь иргэдийнх, 2.1 их наяд төгрөг нь ААН, байгууллагын хадгаламж байгаа юм.

Энэ оны аравдугаар сарын эцсийн байдлаар ААН, иргэд нийтдээ 26.4 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Үүнээс хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нь 22.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өссөн аж.

Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж өмнөх мөн үеэс 472.6 тэрбум төгрөгөөр буурсан. Чанаргүй зээл нь нийт өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж байна” хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.23] 2023-11-17 22:57:38

Арилжааны банкуудаас зээл аваад эргүүлж төлөөгүй, мөн улсад олгосон гадаадын зээлээс хуссан хүмүүс ба тэдгээрийн хүүхдүүд АНУ-д аз жаргалтай амьдарч байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.