Сүлжээний бизнесээс илүү эцэг эхийн зөвлөл…
Боловсролын салбарын бурангуйдлыг нэг илрэл эцэг эхчүүдээс элдэв хандив, баярын арга хэмжээ нэрээр мөнгө татдаг байдал амь бөхтэй хэвээр. Монгол Улсын хууль, боловсролын байгууллагуудын холбогдох журмын дагуу сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах эрх нээлттэй ч далимдуулан эцэг эхийн зөвлөл гэх хэдэн хүн ангийн багштай нь хуйвалдах замаар эцэг эхчүүдээс мөнгө татдаг түгээмэл жишээ бий.
Зарим орон нутгийг удирдлагууд энэ байдлыг зогсоох зарим арга хэмжээ авч эхэлсэн.
Тухайлбал Увс аймгийн засаг дарга Ц.Гантөмөр эцэг эхчүүдийн дунд зохиогддог спортын арга хэмжээнүүд нь архидан согтуурах, заавал оролцоог хангахыг шаардах мэтээр хууль журам зөрчих асуудал байгаа учраас ийм төрлийн арга хэмжээг цуцалсан байна. Улсын сургуулиудад тулгардаг хамгийн том бэрхшээл нь ажиллах орчин, хангамжийн асуудал. "Гэрлийн шил хагарчихлаа солих хэрэгтэй байна. Ангид засвар шаардлагатай байна. Шинээр ийм ном худалдан авах хэрэгтэй байна.
Ангийн хуримтлал үүсгэх хэрэгтэй байна". Амны уншлага болсон энэ үгийг улсын сургуулийн багш нар сурагчдадаа хэлэх нь олон.
Ийм тайлбарын араас ойрын хугацаанд багтаан аав, ээжээсээ тодорхой хэмжээний мөнгө авчрахыг сануулна. Төсөвгүй гэх нэрийдлээр эцэг, эхчүүдээс их хэмжээний мөнгө татах асуудал нь эцэг, эхчүүдэд санхүүгийн хүнд дарамт болж байгааг онцолъё. Цаашлаад УИХ-ын гишүүд өөрсдийн суух орчинд ихэд анхаарч 2024 оны төсөвт төрийн ордны засвар үйлчилгээнд 12 тэрбум төгрөг тусгаад амжсан. Гэтэл сурагчдын анги тэнхим, ширээ, сандал засварлах, шинэчлэх ажил гаднын аль эсвэл эцэг, эхчүүдийн хандив тусламжаар хийгддэг тэгш бус байдлыг халъя.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:48
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:48
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Munkhuu [103.10.21.59] 2023-11-21 12:19:49
Эцэг эхийн зөвлөл ёстой л хэрэггүй юмны нэг мөнөөс мөн. Нутгийн зөвлөл ч ялгаагүй.
Зочин [66.181.182.119] 2023-11-20 23:25:23
Багшдаа баярлаж болно багшийн урдуур орж хүүхдүүдээр мөнгө гаргуулдаг эцэг эхийн зөвлөл нь бүлэглэн хууль зөрчиж б гаа хэрэг мөнөөс мөн шүү ядаж 1ангид хүүхдийн тоо 40 гараад 50 шахдаг 5аар 10 аар нь аваад байдаг энэ хүүхдийн олон нөгөө талдаа ашигтай тусдаг
Зочин [66.181.181.23] 2023-11-20 20:07:45
Монголчууд аа, хувиа хичээсэн ааш араншингаа намжаагаад, орчин тойрноо цэвэрлэцгээ! Дээр үед Монголчууд ойр орчиноо сайн дураараа ба хамтдаа хагас сайн өдөр болгон цэвэрлэдэг байсан юм. Ааш араншинтай монголчууд аа, даварцгаахаа больцгоо!
Зочин [202.70.34.27] 2023-11-20 16:54:48
БЗД 69-р сургууль багш нар нь шинээр элсэн орсон сурагчдаас ямар их татаас авч байнаа захирал анги бүрийг зурагттай бол гэсэн,ангид заавал өнгөт принтер байх ёстой гэх мэтээр одоо эд нараа хангаагүй сургууль гэж байдаг л юм байхдаа гэж гайхтал мөнгө нэхэх юм 1-р ангийн учир мэдэхгүй хөөрхөн амьтадыг тэгж болох уу энэ тал дээр анхаараач ээ