Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, суралцагсдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хүүхдийг цахим болон бусад орчин дахь хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, дээрэлхэлт, хүний эрхийн зөрчил болон хорт зуршлаас хамгаалах, сурагчдын хоолны шим тэжээлийг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Сурагчдын хоол хүнс, түүний шим тэжээлийг сайжруулах төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн сурагчдад тулгамдаж буй асуудлуудын эхний эгнээнд сэтгэл зүйн эрүүл мэнд багтаж байгаа бөгөөд хүүхдүүд сургуульдаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй, асуудлаа ярилцдаг клубтэй болмоор байгаагаа илэрхийлсэн. Нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиудын 20 хувь нь сэтгэл зүйчгүй. Иймд ирэх онд хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжин, суралцах эрүүл, таатай орчноор хангах, сэтгэл зүйчдийг чадавхжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Улаанбаатар хотод хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал нэмэгдэж байгаа тул үүнд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй болохыг онцлов.
НҮБ-ын Хүүхдийн сангаас үндэсний хэмжээнд 6-7 судалгааг хийж байгаа бөгөөд үүнд сурагчдын эрүүл мэнд, хоол, тэжээлийн судалгаа багтаж байгаа аж. Энэ хүрээнд сурагчдын хорт зуршил, хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг ч мөн судалж байгаа тул судалгаанаас гарсан үр дүнг хуваалцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт ашиглах боломжтой гэв.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:48
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:48
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.