Кембрижийн их сургуультай хөтөлбөрийн шинэчлэл, багш бэлтгэх чиглэлд хамтарна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНФУ-д ажиллах үеэрээ Кембрижийн их сургуулийн зөвлөх багийн гишүүдийг тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.
2023 онд батлагдсан боловсролын багц хуулийн хүрээнд 6 үндсэн шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Тэр дундаас хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, багш бэлтгэх, хөгжүүлэх чиглэлүүдээр Кембрижийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажээ. Уулзалтын үеэр ирэх онд хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар тогтож ярилцав. Үүнд:
-2024 онд Монгол Улс хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Эхний ээлжид сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын хөтөлбөрийг шинэчлэхэд Кембрижийн зөвлөх багтай хамтран ажиллах юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэх биш хөтөлбөрөөр дамжуулан бүх сургуулийн үйл ажиллагааг олон улсын стандартад ойртуулахаар зорьж байна.
-Багш бэлтгэх хөгжүүлэх төв байгуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэх талаарх тодорхой зүйл заалт, зохицуулалт хуульд тусгалаа олсон. Энэ чиглэлээр Кембрижийн туршлагыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Мөн багш бэлтгэдэг их, дээд сургуулийн хөтөлбөрийг шинэчлэх ажил ч энэ хүрээнд хийгдэнэ.
-Хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэхээр ажиллаж байгаагаа мөн уулзалтын үеэр хэллээ.
Эцэст нь энэ хичээлийн жилд туршилтаар эхэлсэн, цаашид өргөжүүлэхээр зорьж байгаа төрөлжсөн ахлах сургуулийн үйл ажиллагааг тус зөвлөх багтай хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:49
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:49
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [203.17.23.197] 2023-12-14 15:59:20
Ямар гавьяа байгуулсан гэж МҮИС хэмээх хулхи байгуулллагыг Алтангадас одонгоор шагнасан бэ. Хэнд хахиуль өгч Одон хүртсэн бэ
Зочин [64.119.29.2] 2023-12-14 15:45:25
Багш чадавхжих л хэрэгтэй байна. Хүүхдүүдийн сурах бичгээс нь харж хэдэн юм эвлүүлж хэлж чадаж байна уу үгүй юу гэхээр л нөхдүүд бдаг шүү. Ам дамжсан ярианаас гадаадын цалингийн талаар бүдэг бадаг тоо олоод сонсчихсон, өөрөө чадвараа мэдэхгүй, хүүхдүүдийн сурлагын чанарыг бол бүр ч мэдэхгүй, боловсрол чухал, багш чухал тиймээс өндөр цалин өг л гээд намар хавар хоёрт заавал гуагалалддаг. Өмнөөс нь ичмээр.
Зочин [66.181.161.237] 2023-12-14 13:52:47
Камьбрижийн сургалтанд хамрагдаж буй сургуулиуд чинь түрүүчээсээ авилгатай зууралдаад эхэллээ. Энэ дээрээ анхаарцгаая. Бид өөрсдийнхөө үндсэн сургалтын хөтөлбөрийг сайжруулмаар байна. Багш нарт шаардлага тавьцгаая. Тэднийг чадваржуулъя! Юун цалин нэмэх. Сумын сургууль нь аймгийн сургуулиасаа 1-2 жил хоцорсон, аймаг нь хотоосоо 1-2 жил хоцорсон. Хоттойгоо нийлээд улсаараа Азийн дунджаас 1-2 жил хоцорсон гэх шив дээ. Гүй нэг л их хоцорсон, гээгдсэн үндэстэн болтой юмаа бид. Манай багш нар чинь одоо ханцуй шамлаад л 1000 доллар өгөөд аль гээл хотын хулгайч дээрэмчүүд шиг агсраад байгаа биз дээ? Гүй тэгээд ямар юмаараа, үхсэн элэнцгээрээ түрий бариад мөнгөө нэхээд байдын? Цаг бүртгүүлснийхээ төлөө юү?