Дижитал сурах бичгийг хоёрдугаар сард ашиглаж эхэлнэ
Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг хамтын ажиллагааны хүрээнд есөн төрлийн гучин гурван сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгох юм. Одоогоор уг ажил далан долоо хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ ажил бүрэн дууссанаар сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болж, сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ гэдгийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.
Дижитал сурах бичгийг хоёрдугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.
Түүнчлэн дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглаж, дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:47
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:47
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Батаа [139.5.218.75] 2023-12-26 17:50:53
Нэг алхам ч гэсэн ахиж байна.
zochin [203.217.139.246] 2023-12-26 10:29:39
za boljdee ih hund tsunhnees salah n nee