Л.Энх-Амгалан: Ирэх оноос бага ангийн сурагчид хүнд цүнх үүрэх шаардлагагүй болно

Aдмин / Боловсрол

Ирэх оноос бага ангийн сурагчид хүнд цүнх үүрэг шаардлагагүй болно гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрээр "Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн есөн төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно. Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ.

Дижитал сурах бичгийг 2 дугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм. Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм" гэжээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:47

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:47

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [139.5.218.189] 2023-12-27 15:39:42

Сурах бичигээ ангидаа үлдээдэг харин гэрийн даалгаварын ном нь тусдаа гэртээ байдаг болговол зүгээр санагдаж байна

Зараа [124.158.68.120] 2023-12-27 10:45:35

хүүхдүүдийн нүдний хараа муудна, дэлгэцийн хамааралтай болно, номын цаасыг шажигнуулж эргүүлэхэхээс таашаал авахыг огт мэдрэхгүй бүхэл бүтэн үеийг бий болгох нь. японы сургуулийн сурах бичгийн номнууд нь иаш нимгэн муутуу цаасан дээр хэвлэгдсэн байдаг, харахад их зузаан ч маш хөнгөн. ядаж л ийм туршлага хажууд байна шүү дээ

Зочин [202.126.88.196] 2023-12-27 12:01:51

Тийм шүү. Цахим гэж нэг дэлгэцэнд донтох эх үүсвэр болж байна шүү дээ. Бүр их донтуулах юм болно.

Зочин [183.177.97.70] 2023-12-27 10:22:45

БАГА АНГИЙН СУРАХ БИЧИГ ДЭНДҮҮ ХҮНД БАЙГАА НЬ ҮНЭН ТИЙМЭЭС НОМЫГ НЬ АНГИД НЬ ҮЛДЭЭЖ ЯВДАГ БАЙВАЛ ЗҮГЭЭР ЮМ ДАА.

Зочин [202.126.88.73] 2023-12-26 21:39:30

Хөөш хүнгуай. Ийм байдалд шилжбэл хүүхдүүд маань ямар хөнгөн сэтгэхүйтэй, гүнзгий сэтгэх чадваргүй болж өсөхийг мэдэхүү. Гар утаснаас яаж хол байлгах вэ гэж ядаж байгаа өнөө үёд ахин ачаалал өгөөд нүдгүй болгох анарх бодлого хэрэгжүүлэх нүү. Чам шиг нүдний шилтэй хүүхдүүдтэй болмооргүй байна.

Зомби [103.57.94.15] 2023-12-26 21:15:32

Эцсийн үр дүнд бүгд харааны гажигтай, дэлгэцийн хэт хамааралтай, орчноос тусгаарлагдсан, харилцааны чадваргүй, хүн зомби сүрэг сүргээрээ гарч ирнэ

Зочин [139.5.218.181] 2023-12-26 21:04:37

Аштай юу


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.