Олимпын нээлтийн өдрийг тохиолдуулан Парисын зочид буудлуудын үнэ гурав дахин өсөв
Парис-2024 олимпын наадмын нээлтийн өдөр зочид буудлууд үнээ гурав дахин нэмж захиалга авч байгаа гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал тус хот дахь зочид буудлуудын дундаж үнэ 1000 гаран ам.доллар байна.
Гурав, дөрвөн одтой 80 гаруй зочид буудлаас судалгаа авахад олимпын нээлтийн өдөр буюу долоодугаар сарын 26-нд хоёр хүний өрөө захиалахад дунджаар 1128 ам.доллар төлнө.
Үүнээс хоёр долоо хоногийн өмнө буюу мөн сарын 12-ны өдөр захиалга өгөхөд ижил өрөөг 350 орчим ам.доллароор авахаар байгаа аж.
Үнэ нь гурав дахин өссөн ч дээрх зочид буудлын тал хувь нь захиалгаар дүүрсэн байна. Парис хотын аялал жуулчлалын төв олимпын үеэр 16 сая орчим жуулчин хүлээн авна хэмээн тооцоолж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл