БНХАУ-ын валютын нөөц 3.2 их наяд ам.доллар давжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 1-р сарын 18-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, эдийн засгийн чиг хандлага, бодлогынхоо талаар мэдээлэл хийжээ.

Тодруулбал, "Хятадын эдийн засаг 2023 онд гаднын дарамттай тулж, дотоод хүндрэлийг давж, сорилтыг ялж гарахын тулд тасралтгүй хөгжин хүчирхэгжсэн. Дэлхий дахин үймээн донсолгоотой өнөө үед, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүч сул байгаа нөхцөлд Хятадын эдийн засгийн хөгжилд “тогтвортой”, “урагш ахисан”, “сайн” шинж илэрч байна гэв.

Тодруулбал нэгд, эдийн засгийн эргэлт сэргэн сайжирсан. Жилийн ДНБ-ий ерөнхий хэмжээ 126 их наяд юань давж, 5.2 хувь өссөн. Хөдөлмөр эрхлэлт сайн, юмны үнэ үндсэндээ тогтвортой байв. Оны сүүлчээр гадаад валютын нөөц 3.2 их наяд ам.доллараас давж, эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилтоо бүрэн биелүүлсэн.

Хоёрт, эдийн засгийн бүтцийг сайжруулж зохицуулалт хийв. Дэвшилтэт технологи шингэсэн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 9.9 хувь, дэвшилтэт технологи ашигласан үйлчилгээний хөрөнгө оруулалт 11.4 хувь өсөв.

Гуравт, өндөр чанартай хөгжил урагшлав. Шинэ бүтээмжийн патентын эрхийн тоо 921 мянга хүрэв. Хятадын нэгдмэл том зах зээлийн бүтээн байгуулалт түргэсэж, бизнес эрхлэлтийн орчин сайжрав. Хот суурин газар шинээр ажилтай болсон хүн 12 сая болж, иргэдийн нэмэгдэв" гэсэн байна.

Н.Уртнасан


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.210] 2024-01-19 22:23:16

Энэ нөөцийг нь АНУ хулгайлах болно. АНУ ОХУ-ын нөөцийн 300 тэрбум долларыг хулгайлсан юм.

Зочин [202.9.46.199] 2024-01-20 05:43:39

Америк Их Британи хоёр Энэтхэгийн 80 их наяд доллартой тэнцэх баялгийг залилж авсан түүхтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.